Эдийн засаг
Монголын эдийн засгийг хэрхэн дүгнэв

Азийн хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийг 4 дүгээр сарын 3-ны бямба гарагт танилцуулсан.
Тус бакны үзэж буйгаар бүс нутгийн хувьд эдийн засгийн өсөлт 2019 онд хангалттай төвшинд хүрээгүй бөгөөд энэ онд эдийн засаг 2.2 хувь хүртэл унаж, 2021 онд 6.2 хувьд хүрч сэргэх төлөвтэй гэж үзжээ.
Аж үйлдвэржсэн, өндөр орлоготой улсуудыг хасч тооцвол аж үйлдвэрлэл 2020 онд 5.4 хувь болж буурах бол 2021 онд эргээд 6 хувьдаа хүрч сэргэнэ гэсэн байна.
Мөн байгаль орчинд ээлтэй инновацийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн бөгөөд олон улсад инновацийн хөгжүүлэлт муу байгаа нь иновацийн “мэдлэггүй, мэдлэг дутмаг” байгаатай холбоотой гэж үзэж инновацид хөтлөх хүчин зүйлийг улс орнууд өөрсдийн бодлогодоо тусгах хэрэгтэй гэж онцолжээ. Тухайлбал,
- Оновчтой боловсролын сиситем
- Иновацид суурилсан бизнес эрхлэлт
- Бизнесийн тогтвортой орчин
- Хөрөнгийн зах зээлийг оновчтой хөгжүүлэх
- Тэргүүлэх их, дээд сургуулиудыг АА-н нэгжүүдтэй холбох динамик хотыг хөгжүүлэхийг чухалчлах хэрэгтэй гэжээ.
Түүгээр ч зогсохгүй Азийн улс орнууд боловсролын системээр дэлхийн улс орнуудаас хоцорч байгаа тул Азийг илүү иновацлаг болгох хэрэгтэй. Азид 10 настай хүүхдүүдийн гуравны нэг нь уншиж бичиж чаддаггүй. Энэ нь Монгол Улсад ч хамаатай гэж үзсэн байна.
Үүнийг судлаач шинжээчид үл хүлээн зөвшөөрч байгаа аж. Учир МУ-д сургуулийн өмнөх боловсрол болон сургуулийн бага ангийнхан буюу 10 настнууд чөлөөтэй уншиж бичиж чадаж байгаа гэж үзэж буй юм.
АХБ-наас Монголын эдийн засаг коронавирус дэгдэхээс өмнө буюу 2019 оны III улиралд унаж эхэлсэн, цаашид ч үйлчилгээ болон бусад салбар саарна гэх дүр зураг бий. Харин ХАА тогтвортой байх таамаг гарсан гэжээ.
Мөн энэ онд экспортын үнэ буурах, эрэлт буурах сургаар худалдааны нөхцөл буурах, гадаад худалдааны тэнцэл, импорт ч буурах төлөвтэй бөгөөд 2020 оны төсвийн орлого дутагдалд орж зарлага нь нэмэгдчихсэн байгаа тул эдийн засгийн хувьд маш их сорилттой нүүр тулгарна, цаашид ч төсвийн орлого үргэлжлэн тасрах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.
Иймээс төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, эдийн засгаа дэмжих багц арга хэмжээ авч оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж.
Мөн Монголын эдийн засаг 2020 онд 5.1 хувиас 2.1 рүү орж доошилно. Хэрвээ коронавирусын нөхцөл байдал тогтворжихгүй бол 2020 онд эдийн засагт өсөлт гарахгүй. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн өсөлт 2.1% ээс бүр доош унаж -0.4% хүртэл саарна гэж дүгнэжээ.
Гэхдээ ирэх онд бүс нутгийн эдийн засаг сэргэх төлөвтэй тул дагаад сэргэх боломжтой. Гагцхүү зөв, оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол Covid-19-ийн дараах эдийн засгийн өсөлтийг хангах ямар ч боломжгүй. Зөв, оновчтой бодлого хэрэгжүүлж, богино хугацаатай 4.5 их наядын төгрөгийг эдийн засагтаа шингээхийг зорих хэрэгтэй гэжээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ