Эдийн засаг
Банкны шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулна
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж, дөнгөж сая мэдээлэл хийсэн. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааны талаар: “Засгийн газраас коронавирусын халдварын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх долоон арга хэмжээг дэмжиж байна. Өнөөдөр төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй учраас Засгийн газрын энэхүү төслүүдийг энэ долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн бүлгээс өргөн барьсан төсөлтэй холбогдуулан гурван санал гаргасан. Тодруулбал, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажилчид болон төрөөс ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүдийг шимтгэл, татвар чөлөөлөхгүй гэж орж ирснийг санал гаргаж, төрөөс ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх саналыг бүлгээс оруулж байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудал дээр МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, ялгаварлахгүй, бүх аж ахуйн нэгжийг хамруулах чиглэлээр судлахаар болсон. Түүнээс гадна их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлж, хамруулах нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны шинэчлэл хийх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар болсон. Засгийн газраас ноолуурын чиглэлээр хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, арга хэмжээ авах талаар мөн саналаа хэллээ.” гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.