Эдийн засаг
“Улаанбаатар хотын банк”-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ
Улаанбаатар хотын банкинд ажилладаг 24 настай Б гэх эмэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 08.00 цагт цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, 24 настай эмэгтэй Б гэгч нь шатны хамгаалалтын хайснаас өөрийгөө боомилсон байж болзошгүй байдалтай нас барсан байжээ.
Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус банкинд хэрэг гарахаас өмнө Аудитын шалгалт орж байсан аж. Мөн хэргийн газраас эмэгтэйн гэрээслэл олджээ. Гэрээслэлд юу бичсэн эсэх нь тодорхойгүй ч цагдаагийн байгууллагаас уг гэрээслэлийг талийгаач өөрөө бичиж үлдээсэн эсэхийг ч шалгаж тогтоох гэнэ.
Уг хэрэгт холбогдуулан банкны ажилчид, ар гэр, найз нөхдөөс нь мэдүүлэг авчээ. Мөн банкны зүгээс ямар нэгэн дарамт шахалт байсан эсэх зэрэг бүх зүйлийг шалгаж тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Харин мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Улаанбаатар хотын банк”-ны холбогдох хүмүүсээс тайлбар авах гэсэн боловч одоогоор ямарч тайлбар өгөхгүй гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.