Эдийн засаг
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг 12 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргажээ
Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна.
Өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 18-нд хэрэглээний зээлийн хугацааг 3 сараар сунгаж байгаагаа зарлаж байсан ч энэ хугацааг уртасгаж 12 сар болгожээ.
“Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь л хойшилно.
Нийт 419,000 зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа”-г Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн мэдээлж байсан юм.
Хэрэглээний зээлд: Арилжааны банкнаас авсан ипотекийн болон тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.