Бусад
Бөхчүүдийг яах вэ

Ч.Чулуун
Чин зүрхнийхээ угаас бөхөө хайрлан дээдэлж, хүү төрвөл “ Миний хүү бөх болно оо” хэмээн хөөрцөглөн хүлээсэн дэврүүн сэтгэлтэй монгол эцгийн хүү билээ, би. Миний багад эцэг минь Улсын их баяр наадмын хоёр өдөр “транзистр” хэмээх жижигхэн хар радионыхоо антен, дуу хоёрыг нь эцэст нь тулгатал чангалчихсан “ Хоёр Мөнх ч аатай, бяртай юм аа. Барилцаж тавилцсаар цаг шахуу боллоо. Төв цэнгэлдэхэд бороо орж байгаа бололтой. Үе үе шугам паржигнаад болдоггүй. Хэн нь давна гэж бодож байна, хөгшөөн” хэмээн ээжээс асуух мөртөө “ Хэн ч түрүүлсэн ялгаагүй. Бат-Эрдэнэ гэж хүү овоо дори тун барилдлаа. Хойтон жилийн наадмаар юм дуулгана аа” гэж ирээд л ганцаараа ярьсан шигээ ганц нэг хундага татаж суудагсан. Бүхий л насаараа орон нутгийн томилолт өвөртөлсөн аав минь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон дэвжээний зодоглох хүчтэй, бяртай эрчүүдийн барилдааныг радиогоор сонссоор насыг барсан даа, хөөрхий. Эдүгээ цагийнх шиг бүх юм чөлөөтэй, айл бүхэн гаднаа нэгээс хоёр чийчаан гаднаа сойсон үед аав минь амьд сэрүүн байсансан бол Улсын наадам үзүүлнэ хэмээгээд аваад давхих байлаа. Тийм л орчинд өссөн болохоор бүсгүй хүн гэлтгүй улсын их баяр наадмын сүүлийн өдөр шөвгийн найман бөхийн барилдааныг шимтэн үзэх нь бий. Гэвч цагийн аяс танигдахгүй болтлоо өөрчлөгдөж буй тэр л байдал үндэсний бөхөд маань нөлөөлж байгаа нь юутай гунигтай үзэгдэл вэ. Монгол түмний сэтгэлийнхээ чинадад хайрлан дээдэлдэг бөхчүүд маань яасан цадиггүй, ойворгон болоо вэ. Үнэмшихэд бэрх зүйлүүдэд бөхчүүд маань орооцолдох нь их болжээ. Эрүүгийн гэмт хэргийн сүлжээнд бөхчүүд орооцолдож, тэдний гар хөл болж байна гэж дуулдах юм. Уулын мухарт онгойсон нүхний амсар сахиад хэвтэгсдийн дунд бөхчүүд мөн л цохиж явна. Шар эрдэнэ горилоод тэр. Амьдрал нь туйлдсандаа бус шуналын сэтгэлдээ хөтлөгдөөд шоронгоос суллагдсан овгоруудын бие хамгаалагч болж, ядарсан нинжа нарыг газар дээр нь цөлмөх болжээ. Ер нь хаана л өнгөтэй өөдтэй газар нутаг байна, эд хөрөнгө дуулдана тэр бүхэн рүү бөхчүүд нүдээ унаган, шүлсээ залгиж байна. Үүнээс гадна авгай хүүхэн, архи дарс гээд орооцолдохгүй зүйл алга. Олон олон бөх бор дарстай нөхөрлөсний улмаас зодоон цохион хийн хүний аминд хүрч орон шоронгийн хаалга татсан. Чнн үнэнийг хэлэхэд, Монголд өнөөдөр хэн баян тансаг амьдарч байна. Бөхчүүд. Барагтай эр худалдан авч дийлэхгүй 150-180 саяын үнэтэй Ланд крузер, Лексус маркийн авто машиныг тэд л унан тансаглаж буй. Бас хамгийн тансаг байранд тэд л амьдарч, хамгийн үнэтэй хөөргөөр бөхчүүд л гангарч зэрэг дэв, зиндаагаа тодорхойлдог. Бас сүүлийн жилүүдэд бөхийн цолны найраа гэх заваан зүйлийг тэд л ханцуй дотроо хийлцэх болсон. Хэн хамгийн их мөнгө төлнө түүнийг өндөр цолтой бөх амлан авч байгаа нэрээр начин, заан цол хүртэх замыг нь нээж өгдөг нь нууц биш. Хэлсэн ярьсан, найруулсан хор байгаа олж бууж гэмээнэ өнөө бөх гаргасан мөнгөө нутгийн зөвлөлийнхний хандиваар тэр дор нь олоод авна. Уясан морь нь хурдтай, бөх нь хүчтэй байх аваас ажил үйлс бүтэмжтэй явахын бэлэгдэл гэж үзсэн хөөрхий Засаг ноён бөх, уяач хоёртоо байдгаа барсаар иржээ. Засаг дарга ч гэлтгүй яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, аж ахуйн нэгжүүд бэл чадлынхаа хэрээр нэг, нэг бөх халамжлан хоосон орон тоон дээр цалинжуулж, татвар төлөгчдийн мөнгийг ямх ямхаар хумсалдаг. Энэ бүхэнд эрдэж, мөнгөтэй болсон бөхчүүд дараагийн шат руу санаашрах нь зүйн хэрэг.
Эхнээсээ ч төр түшилцэн, төрийн сайдын сэнтийд хүртэл заларсан. Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн түүхтэй. Гэвч бөх хүний сэтгэл идсэн уусандаа, эдэлж яваа эрх ямбандаа хандаггүй бололтойдог. Монголын үндэсний бөхийн холбоогоо булаалдан орондоо орох завгүй явцгаах юм. Энэ үйл хэргийг эдүгээ төр түшилцэж яваа хоёр их аварга тэргүүлэн манлайлж яваа нь хачирхалтай. Үнэн хэрэгтээ холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлийн төлөөх тэмцэл үү, монгол түмний зүрх сэтгэлийн хандиваар боссон Монгол бөхийн өргөөнд эзэн суух гэсэн сувдаг сэтгэл үү гэдгийг эдүгээ дүгнэхэд эртдэх байх. Эцэст нь хэлэхэд, миний мэдэж буйгаар сар шинийн битүүний барилдаан болно. Бас л өнгөрсөн барилдаанууд шиг заал түрээсэлж, ээлж өнгөрөөх хэрэг үү. Монгол хүн билгээр гэдэг дээ, битүүний барилдаанаас өмнө Бөхийн өргөөнийхөө хэрүүл тэмцлийг эцэслэн шийдээсэй билээ. Тэгэхгүй бол ард түмэн та бүхнийг уучлахгүй л байх шүү.
Магнаг торгонд умбаж, манийгаа хуурсан бөхчүүдэд цэвэрлэгээ хийж, авлигачидтай тооцож буй хариуцлагыг тэдэнд ч хүртээхэд гэмгүй болжээ, та минь.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав