Эдийн засаг
Өнгөрсөн онд эмийн үнийн хөнгөлөлтөд 40 тэрбум төгрөг зарцуулжээ
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2010 онд давхардсан тоогоор 380 мянган даатгуулагчдад 2.0 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд давхардсан тоогоор 1,5 сая даатгуулагчдад 40.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь 2010 онтой харьцуулахад эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын тоо ойролцоогоор 7 дахин, нийт санхүүжилт 20 дахин өссөн үзүүлэлт юм.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор баталсан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг мөрдөн ажиллаж байна. Тус жагсаалтад багтсан 812 худалдааны нэршлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1026 эмийн сангаар дамжуулан 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.