Дэлхий дахинд
БНХАУ-ыг коронавирус тараасныхаа бурууг хүлээх ёстой гэв
АНУ-ын өмгөөлөгч нар БНХАУ-ын Засгийн газрыг үл тоож байгаа болон олон оронд коронавирус тараасан хариуцлагыг хүлээх ёстой гэж буруутгажээ. Тэд Бээжингийн эх баригчид дэлхийг хамрахад хүргэсэн цар тахал коронавирусийн тархалтыг хянахад тоомжиргүй хандаж байна гэв. Түүнээс гадна БНХАУ-ыг энэ өвчний дэгдэлттэй холбоотой үйл явдлыг нууцалсан гэж буруутгасан байна.
Тэд Их Британи, АНУ зэрэг 40 гаруй орноос ирсэн 1000 гаруй хавсралт бүхий анхан шатны шаардлагыг өнгөрсөн сард Флорида мужид танилцуулжээ. Энэ хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлсэн “Берман Лав” группын стратеги хариуцсан дарга Жереми Алтерс “БНХАУ-ын эрх баригч нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид үнэнийг илчлэхийг зорьж байна” гэж хэлснийг “Дейли Мейл” сонинд эш татан бичжээ. Мөн хэдийгээр улс орнууд халдашгүй эрхтэй ч, өмгөөлөгч нар АНУ-ын хуульд үл хамаарах зүйл ажиглагдсаныг онцолсон байна.
Тэд Бээжингийн эх баригчид дэлхийг хамрахад хүргэсэн цар тахал коронавирусийн тархалтыг хянахад тоомжиргүй хандаж байна гэв.
Энэ нь хүмүүст хувийн өмчид хохирол учруулах болон бусад оронд ажиллаж байгаа АНУ-ын компаниудад нөлөөлөх боломжтой гэв. Үүнтэй төстэй гомдлыг эрүүл мэндийн салбарынхан гаргасан байна. Тэд Бээжин хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмнэлгийн хангамжийг хураан цуглуулж байна гэж буруутгажээ. Хоёр дахь шаардлага нь дэлхийд болж байгаа алан хядах ажиллагааны хохирогчдын талаар танилцуулдаг Израилийн “Шурат Хадин” байгууллагыг энэ хэрэгт оролцоход хүргэсэн байна.
Гэхдээ энэ компанийн төлөөлөгч нар “Энэ шаардлагыг АНУ-аас гаргана. Учир нь олон орны ихэнх нь БНХАУ-ын өш хонзонгоос айж байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн энэ компани Бээжингийн болчимгүй зан, хайхрамжгүй байдлыг харуулбал алан хядах ажиллагаатай тэнцэх хэмжээний их ноцтой байх байсан гэв. БНХАУ хумс, шүдээ ашиглан тэмцэнэ. Энэ өвчний тархалтыг үл тоож байгаагаа харуулбал тэдний хувьд гамшиг болно гэж энэ компанийн төлөөлөгч онцолжээ. Харин Бээжин энэ цар тахалтай холбон буруутгаж байгааг эсэргүүцсэнийг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн байна. Мөн коронавирус болон нас барсан хүмүүсийн талаарх мэдээллийг нуугаагүй гэв.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна