Дэлхий дахинд
“Zoom App”-ийн 500 мянга гаруй хаяг цахим халдлагад өртжээ
Дэлхий нийт “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа энэ үед шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалттай холбоотой худал мэдээлэл тараах, өвчний талаар мэдээллээр гарчигласан цахим халдлагууд нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал: Малайзад л гэхэд цахим халдлагын тоо өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар өсжээ. Малайзын Кибер аюулгүй байдлын газрын мэдээлснээр тус улсад гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын долооны хооронд 838 цахим халдлага үйлдэгдсэн байна. Үүнээс 18 хувь нь компани, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн бол үлдсэн хувь нь интернэт ашиглаж гэрээсээ ажлаа амжуулж буй хүмүүс болон бусад хувийн хэрэглэгчид рүү чиглэжээ.
Түүнчлэн “Google” өдөр бүр шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотой 18 сая хуурамч и-мэйлийг устгаж байгаа талаар мэдээллээ.
Мөн АНУ-д хөл хорио тогтоосноос хойш цахим халдлагад өртсөн гэх дуудлага найм дахин нэмэгдсэн гэж тус улсын кибер терроризмын шинжээчид мэдээллээ. Цар тахал цахим халдлага үйлдэгчдийн хувьд ашиг олох томоохон боломжийг нээж өгсөн гэж ажиглагчид үзэж байна. Халдварт өвчин анх БНХАУ-д бүртгэгдсэнтэй холбоотой “Wuhan Coronavirus” гэх үгийг урхи болгон ашигласан төрөл бүрийн халдлага эрчимтэй нэмэгдэж байгааг “Kaspersky” компани онцолж байна.
Түүнчлэн “Google” өдөр бүр шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотой 18 сая хуурамч и-мэйлийг устгаж байгаа талаар мэдээллээ. Дэлхийн хүн амын бараг тал нь шахуу хөл хорио, хорио цээрийн дэглэмд байгаа энэ үед хэрэглэгчид “Skype”, “Microsoft Teams”, “Google Hangouts”, “Zoom” зэрэг платформуудыг түлхүү хэрэглэж байгаа аж.
Эдгээрээс дөрвөн сар хүрэхгүй хугацаанд хэрэглэгчдийн тоогоо 20 дахин нэмэгдүүлсэн “Zoom App” ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Тухайлбал: видео хурал, конференцийн “Zoom App”-ийн 500 мянга гаруй хаяг ямар нэг байдлаар халдлагад өртөөд байгаа аж.
Улмаар томоохон байгууллагуудын чухал мэдээллийг татаж авах холбоосыг хайлтын системд үл илрэх “Dark Web”-д байршуулан худалдсан тохиолдол гарчээ. Тиймээс “Google”, “SpaceX”, “Smart Communications” зэрэг компаниуд тус аппликейшний хэрэглээг хориглосон бол Тайвань, Герман, Энэтхэг, АНУ-ын Сенат, Австралийн Батлан хамгаалах яам видео хурал хийхдээ “Zoom”-оос өөр платформ ашиглахыг зөвлөөд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна