Дэлхий дахинд
“Amazon” коронавирусийг илрүүлэхийн тулд дулааны камер ашиглаж байна
“Amazon” компани дэлхий даяар байрлах өөрийн агуулах байрууддаа коронавирусийн шинж тэмдгийг илрүүлэх зорилгоор дулаан мэдрэгч камерууд байрлуулжээ. Уг дулаан мэдрэгч камер нь агуулах дахь ажилчдын дулааныг хэмжиж халуурсан эсэхийг нь тодорхойлдог байна.
Энэхүү төхөөрөмж нь ойрын зайнаас хэмждэг термометрүүдээс /халуун хэмжигч/ илүү хурдан оношилж чаддаг гэж “Amazon”-ы хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Тус компани АНУ-д 50 гаруй агуулахтай ба хэд хэдэн ажилтнаас коронавирус илрээд буй. Ажилтнуудын ярьж байгаагаар агуулах дотор нэгнээсээ зай барьж ажиллана гэдэг хэцүү байдаг аж.
Дулааны камерын ачаар агуулах болон дэлгүүрийн үүдэнд хүмүүсийн халууныг шалгадаг халуун хэмжигч ашиглах шаардлагагүй гэж компаниас үзэж байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна