Дэлхий дахинд
БНСУ-д өчигдөр коронавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгджээ
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын Америкийн болон Номхон далайн баруун бүсэд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгааг танилцуулъя.
ДЭМБ-ын АНУ-ын бүсэд 54 улс, нутаг дэвсгэр харьяалагддаг. Өмнөд Америк, Хойд Америк, Мексик, Канад болон харьяалагдах нутаг дэвсгэр үүнд багтаж байгаа.
Анх 1 дүгээр сарын 21-нд АНУ-д коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийг хүртэл тус бүсийн бүх улс нутаг, дэвсгэрт коронавирус тархсан.
Дөрөвдүгээр сарын 20-ны мэдээллээр 893,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 751,200 гаруй нь АНУ-д бүртгэгдсэн байх буюу бүсийн хэмжээнд нийт өвчлөлийн 84 хувийг дангаараа эзэлж байна. Бүсийн хэмжээнд бүртгэгдсэн 42,600 гаруй нас баралтын 35,600 нь тус улсад бүртгэгджээ. АНУ-ын нийт нас баралтын 90 хувь нь Хойд, 9 хувь нь Өмнөд Америкт, 1 орчим хувь нь Карибын тэнгис болон Атлантын далайд харьяалагдах нутаг дэвсгэрүүдэд бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Карибын тэнгисийн 11 нутаг дэсвгэрт нас баралт бүртгэгдээгүй.
Хойд Америкт Канад улсад 35,383 коронавирусийн халдварын тохиолдол, 1,611 нас баралт бүртгэгдсэн бол Мексикт 8,261 тохиолдол, 686 нас баралт бүртгэгджээ.
АНУ-ын хувьд халдварын голомт болох Нью-Йорк муж улсад Даваа гарагт 478 нас баралт, 4,726 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын тархалт оргил үедээ буюу дөрөвдүгээр сарын эхний 14 хоногийн хугацаанд болох үед өдөрт дунджаар 9,000 орчим хүн лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвартай нь тогтоогдож байсан. Энэ үетэй харьцуулбал тус мужийн шинэ халдварын болон эмнэлэгт хэвтэх хүний тоо буурч байна.Даваа гарагийн байдлаар тус мужид 247,512 тохиолдол бүртгэгджээ.
Халдварын тархалтыг хязгаарлахаар АНУ, Мексик, Канад улс дундын хил дээрээ тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дахин 30 хоногоор сунгаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Сингапур, Япон улсад халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна
Сингапур, Япон улсад халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна. Сингапурт шинээр 1,426, Японд 347 тохиолдол бүртгэгджээ. Японд бүртгэгдсэн шинэ тохиолдлын 102 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ.
Даваа гарагт Япон улсад коронавирусийн халдварын улмаас 25 хүн нас барсан нь халдвар анх дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн эндсэн үзүүлэлт болжээ.
Одоогийн байдлаар Япон улсад 276 нас баралт бүртгэгдсэн. Үүний 13 нь “Diamond princess” хөлөг онгоцны зорчигч.
БНСУ-д Даваа гарагт шинээр 13 тохиолдол бүртгэгдсэний 7 нь гаднаас, 6 нь дотоодын халдвар байжээ. Түүнчлэн хоёр нас баралт бүтгэгдэж тус улсын нийт нас баралт 236 болсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна