Аливаа улс үндэстний соёл сэтгэлгээг илтгэж, түүхийг өгүүлэх бат дархлаа нь хэл бөгөөд хэлний дархлаа нь үгийн сан, бичгийн хэлд оршино. Тиймээс таны үгийн сангийн мэдлэгт нэмэр болгож дараах үгсийг мэдэхгүй нэгэнд нь таниулж, мэддэг нэгэнд нь сануулж буй.
Бид та бүхэнд мэдээлэл технологийн хөгжлийг даган Монгол хэлэнд нэвтэрсэн өргөн хэрэглээний зарим гадаад үгсийг “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийн дагуу хэрхэн зөв бичих талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна. Монгол хэлэнд нэвтэрсэн тэдгээр “зочин” үгсийн утгыг “Монгол хэлний их тайлбар толь”-оос авав.
ИНТЕРНЭТ
Товч утга. Дэлхий нийтэд тархсан мэдээллийн цахим сүлжээ; хоорондын холбоо
Жишээ:
- интернэт дэлгүүр (худалдагч ба худалдан авагч нь цахим сүлжээнд холбогдон бараа бүтээгдэхүүнийг захиалах, хүргэж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний шинэ төрөл)
- интернэт кафе (иргэдэд интернет сүлжээгээр үйлчлэх үйлчилгээний газар)
- интернэтийн сүлжээ (мэдээллийн цахим сүлжээн дэх холбоос)
Хувилал:
- Интернэтийн [харьяалах Т.я.]
- Интернэтэд [өгөх Орших Т.я.]
- Интернэтийг [заах Т.я.]
- Интернэтээс [гарах Т.я.]
- Интернэтээр [үйлдэх Т.я.]
- Интернэттэй [хамтрах Т.я.]
- Интернэт рүү [чиглэх Т.я.]
- Интернэтээ [ерөнхийлөн Хамаатуулах]
Хөрш үг:
- Интерпол
- Интерференц
- Интерференцлэх
- Интерьер
- Интоор
ГЕОХИМИ
Товч утга. Дэлхийн цардас давхаргад оршигч химийн махбодын орон зай, цаг хугацааны тархалт, хууль, зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан.
Хувилал:
- Геохимийн [харьяалах Т.я.]
- Геохимид [өгөх Орших Т.я.]
- Геохимийг [заах Т.я.]
- Геохимиэс [гарах Т.я.]
- Геохимиэр [үйлдэх Т.я.]
- Геохимитэй [хамтрах Т.я.]
- Геохими рүү [чиглэх Т.я.]
- Геохимиэ [ерөнхийлөн хамаатуулах]
Хөрш үг:
- Герц
- Ги
- Гиаглах
- Гиар
- Гиваан
- Гиваанс
- Гивлүүр
ЦЕНТНЕР
Товч утга. Зуун килограммтай тэнцэх хүндийн хэмжээ.
Хувилал:
- Центнерийн [харьяалах Т.я.]
- Центнерт [өгөх Орших Т.я.]
- Центнерийг [заах Т.я.]
- Центнерээс [гарах Т.я.]
- Центнерээр [үйлдэх Т.я.]
- Центнертэй [хамтрах Т.я.]
- Центнер лүү [чиглэх Т.я.]
- Центнерээ [ерөнхийлөн Хамаатуулах]
Хөрш үг:
- Цех
- Цианжуулалт
- Цианжуулах
- Цианид
- Цигай
- Цийвгэр
- Цийвийлгэх
- Цийвийх