Дэлхий дахинд
БНХАУ, Иран коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг маш өргөн хүрээнд цензурдсан

2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс: Коронавирусийн улмаас асуудал нь гүнзгийрсэн сэтгүүл зүй шийдвэрлэх шинэ арвантай золголоо.
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас нэгтгэн гаргаж буй 2020 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс харвал сэтгүүл зүйн ирээдүйг шийдвэрлэх шинэ арвантай золгож байна. Цаашилбал, хараат бус, олон ургалч, найдвартай мэдээ хэвлэн нийтлэхэд халтай олон асуудал Ковид-19 цар тахлын үеэр улам хүчийг авч тодрон гарч ирлээ.
Дэлхийн 180 улс, бүс нутгийн сэтгүүлчдийн нөхцөл байдалд жил тутам үнэлгээ хийдэг энэхүү индексийн 2020 оны хувилбараас харвал сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх олон хямрал давхцаж буй учраас ирэх арван жил хэвлэлийн эрх чөлөөнд амин чухалд тооцогдох цаг үе болж байна: геополитикийн хямрал (авторитар дэглэмүүдийн харгислалаас улбаатай), технологийн хямрал (ардчилсан баталгаа дутмаг болсноос улбаалж), ардчилсан хямрал (хэт туйлширсан болон дарангуйллын бодлогоос улбаалж), итгэлийн хямрал (хэвлэл мэдээллийг сэжиглэж, тэднийг үзэн ядах байдлаас улбаалж), эдийн засгийн хямрал (чанартай сэтгүүл зүйн үгүйрэл).
Дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралын улмаас улам гүнзгийрч буй дээрх таван салбарын хямралын нөлөөллийг индекс боловсруулах аргачлалын тусламжтай тооцоолох боломж бүрдсэн юм.
“Бид сэтгүүл зүйн ирээдүйд нөлөөлөх хямрал бүхий шийдвэрлэх шинэ арвантай золгож байна” хэмээн Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар хэлсэн юм. Мөн тэрбээр “Коронавирусийн цар тахал нь үнэн мэдээлэл хүлээж авах эрхэд заналхийлж буй сөрөг хүчин зүйлсийг ил болгосны зэрэгцээ өөрөө дордуулагч хүчин зүйл болж байна. 2030 он гэхэд мэдээллийн эрх чөлөө, олон ургалч, сэтгүүл зүйд итгэх байдал ямар байх вэ? Эдгээрийн хариулт нь өнөөдөр тодорхой болж байна” гэлээ.
Хуурамч мэдээ түгээсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор болсон нь үйлдэлд ахадсан арга хэмжээ юм.
Индекс дэх орнуудын эрэмбэ ба коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг далимдуулан хэвлэлийн эрх чөлөөг дарангуйлах явдал нь хоорондоо харилцан хамааралтай болохыг тодоор харж болно. Хятад (177-рт) болон Иран (3-аар ухарч 173-рт) улс нь коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг маш өргөн хүрээнд цензурдсан.
Харин Иракийн (6-аар ухарч 162-рт) эрх мэдэлтнүүд коронавирусийн халдварын албан ёсны тоонд шүүмжлэлтэй хандсан сурвалжлага бэлтгэснийх нь төлөө Reuters-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван сарын хугацаанд цуцаллаа. Европт л гэхэд Унгарын (2 байр ухарч 89-рт) ерөнхий сайд Виктор Орбан “коронавирус”-ийн тухай хууль баталснаар хуурамч мэдээ түгээсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор болсон нь үйлдэлд ахадсан арга хэмжээ юм.
“Нийтийн эрүүл мэндийн хямрал авторитар засгийн газруудад муу нэрээр алдаршсан “шокийн зарчим”-аа хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Ингэснээр тэд олон нийтийн цочрол, улс төрийн зогсонги байдал, эсэргүүцэл илэрхийлэх ямар ч боломжгүй нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, энгийн үед хэзээ ч бүтэшгүй арга хэмжээнүүдийг авч эхэлдэг” хэмээн эрхэм Делуар онцолсны зэрэгцээ “Шийдвэрлэх энэ арван жилийг хөнөөлгүй байлгахын тулд сайхан сэтгэлт хүн та хэн ч бай сэтгүүлчдийг нийгмийн итгэлийг даасан гуравдагч хүчний үүргээ бүрэн биелүүлэх боломжоор хангах кампанит аянд нэгдэх ёстой. Товчхондоо сэтгүүлчид үүргээ биелүүлэх боломжоор заавал хангагдах ёстой” гэдгийг онцолсон юм.
2020 ОНЫ ИНДЕКСИЙН ҮНДСЭН ИЛЭРЦҮҮД
Норвеги улс дөрөв дэх жилдээ индексийг тэргүүлсэн бол Финлянд мөн л энэ жил аман хүзүүдэж байна. Тэднийг Дани улс (хоёр байр ахиж 3-рт) удаалсан бол кибер-дарамт нэмэгдсэн гэсэн үндэслэлээр Швед (1 байр ухарч 4-рт) болон Нидерланд (1 байр ухарч 5-рт) улс тус тус ухарч бичигдлээ.
Сэтгүүлчид үүргээ биелүүлэх боломжоор заавал хангагдах ёстой.
Индексийг төгсгөлөөс нь харвал, Хойд Солонгос (1 байр ухарч 180-рт) ухарч Туркменистаны байрыг эзэлснээр хамгийн сүүлд бичигдэж, Африкийн орнуудаас Эритри (178-рт) улс хамгийн муу үзүүлэлттэй нь хэвээр байна.
2020 оны индексийн эрэмбээр хамгийн том ахиц үзүүлсэн орнууд нь Малайз (101-рт) болон Мальдив (79-рт) улс байсан. 22 болон 19 байраар тус тус урагшилсан нь сонгуулийн санал хураалтын ачаар засгийн газартаа сэлгээ хийсний эерэг үр дүн байв. Гэнэтийн ахицаараа тэдний араас бичигдэж буй дараагийн улс бол Омар аль-Башарын дэглэмд төгсгөл тавьснаар 16 байраар урагшилж эрэмбэлэгдсэн Судан (159-рт) байлаа.
Ухралтаараа тэргүүлсэн орнуудын жагсаалтыг Гайти улс 21 байраар ухарч, 83-рт бичигдсэнээр манлайлж байна. Өнгөрсөн хоёр жилийн турш тус улсад үргэлжилж буй үндэстний хэмжээний харгис эсэргүүцлийн тэмцлийн үеэр сэтгүүлчид бай болсоор байгаа юм. Уналтаараа Гайтигийн араас бичигдэж буй хоёр улс бол хэвлэлийн эрх чөлөөнд халдах явдал нэмэгдэх болсон Коморос (19 байр ухарч 75-рт) болон Бенин (17 байр ухарч 113-рт) байв.
Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний түвшинг хэмждэг “дэлхийн индикатор” 2020 онд үл ялиг буюу 0.9 хувиар өслөө. Гэвч энэхүү хэмжүүр бий болсон цагаас хойш буюу 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх үзүүлэлт нийт 13 хувиар буураад байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт цагаанаар буюу хэвлэлийн эрх чөлөө “сайн” орнуудын эзлэх хэмжээ огт өөрчлөгдөлгүй найман хувьд хадгалагдсан бол хар өнгөөр тэмдэглэгдсэн буюу нөхцөл байдал “маш муу” орны тоо хоёр хувиар нэмэгдэж нийт газрын зургийн 13 хувийг эзлэх боллоо.
ИНДЕКС БҮС БҮСЭЭРЭЭ
Европын Холбооны болон Балканы зарим орнуудын бодлогыг эс тооцвол Европ хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн таатай тив хэвээр байна. Бүсийн хүнд жингийн тоглогчид болох АНУ болон Бразил хэвлэл мэдээлэлд дайсагнасан байдлаараа жишиг орнууд болж буй ч Америк тив (Хойд, Төв, Өмнөд) удаах байрт бичигдэж байна. Харин 3-рт бичигдэж буй бүс нутаг болох Африк тивийн хувьд юу юунаас илүүтэйгээр дур зоргоороо баривчлах явдал болон цахим халдлагын улмаас хойш ухарсаар байна.
Сингапурын (158-рт) хувьд Жорж Орвеллын зохиолд гардагтай адилтгахуйц “хуурамч мэдээ”-ний тухай хууль баталснаар долоон байр ухарч хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт хар өнгөөр тэмдэглэгдэх боллоо.
Хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо нь хамгийн ихээр буюу 1.7 хувиар нэмэгдсэн бүс нутаг нь Ази-Номхон далай байв. Бүсийн хэмжээнд загвар болж байсан Австралийн (5 байр ухарч 26-рт) хувьд мэдээллийн нууц эх сурвалж болон эрэн сурвалжлах сэтгүүл зүйд учруулж буй хөнөөлөөрөө тодорхойлогддог болж байна. Үүнээс гадна бүсийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо өсөхөд хувь нэмрээ оруулсан хоёр улс бий.
Тэдний нэг болох Сингапурын (158-рт) хувьд Жорж Орвеллын зохиолд гардагтай адилтгахуйц “хуурамч мэдээ”-ний тухай хууль баталснаар долоон байр ухарч хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт хар өнгөөр тэмдэглэгдэх боллоо. Нөгөө бүс нутаг нь ардчиллын төлөөх бүх нийтийн жасгаалын үеэр сэтгүүлчдэд ёс бусаар хандсаныхулмаас долоон байр ухарсан Хонконг байлаа.
Бүсийн хэмжээний үнэлгээгээр Зүүн Европ/Төв Ази сүүлээсээ хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа бол Ойрх Дорнод болон Хойд Африкийн нь сэтгүүлчдийн хувьд хамгийн хөнөөлтэй бүс хэвээр байна. Алжир (5 байр ухарч 146-рт) дахь RSF-ийн сурвалжлагчийг хорьсон явдал нь зарим орны эрх мэдэлтнүүд Ковид-19 цар тахлыг далимдуулан хараат бус сэтгүүлчдээс хэрхэн хариугаа авч буйн илэрхийлэл боллоо.
СЭТГҮҮЛ ЗҮЙН ИРЭЭДҮЙД ЗАНАЛХИЙЛСЭН ХЯМРАЛУУД
Геополитикийн хямрал
Дарангуйлагч удирдагчид, авторитар эсвэл популист дэглэмүүд мэдээллийг дарангуйлж, хараат бус, олон ургалч сэтгүүл зүйгүй ертөнцийг бий болгох алсын хараагаа хэрэгжүүлэхэд бүхнээ зориулж байна. Үүний улмаас онцгойлж үзэх ёстой нэг зүйл нь геополитикийн хямрал болж байна.
“Дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг”-ийг бий болгохоор оролдож буй Хятад улс мэдээллийн хэт-хяналтын системээ хадгалсан хэвээр байгаа ч энэ нь коронавирусээс улбаатай олон нийтийн эрүүл мэндийн хямралын үеэр ямар сөрөг нөлөөтэй болохоо дэлхий дахинд нотолсон билээ. Хятад, Саудын Араб (2 байр ахиж 170-рт) болон Египет улс (3 байр ухарч 166-рт) нь хамгийн олон сэтгүүлчийг хорьсон орнуудад тооцогдож байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ (149рт) нь цахим орчин дахь мэдээллийг хянах зорилгоор ахисан түвшний нөөц бололцоо ашиглаж эхэлсэн бол Энэтхэгт (2 байр ухарч 142-рт) Кашмирын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн цахим хөл хориог тогтоолоо. Мөн Египетэд “хуурамч мэдээ” нийтэлсэн гэх үндэслэлээр вебсайт, цахим хуудаснуудын хандалтыг хааж, зөвшөөрлүүдийг нь цуцалж байна.
Хятад, Саудын Араб (2 байр ахиж 170-рт) болон Египет улс (3 байр ухарч 166-рт) нь хамгийн олон сэтгүүлчийг хорьсон орнуудад тооцогдож байна.
ТЕХНОЛОГИЙН ХЯМРАЛ
Цахимжин даяарчлагдсан харилцаа холбооны эрин үед зөв зохицуулалт дутмаг нь мэдээллийн үймээнийг бий болгож байна. Суртал ухуулга, сурталчилгаа, цуу яриа, сэтгүүл зүй нь шууд утгаараа хоорондоо өрсөлдөж байна. Сурталчилгааны, улс төрийн болон редакцийн контентыг үл ялгах төөрөгдөл нь үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний ардчилсан баталгааг сулруулсаар байна. Энэ нь нэг талаараа хуурамч мэдээний тархалтыг хязгаарлана гэсэн шалтгаар хараат бус, шүүмжлэлт сэтгүүл зүйг нухчин дарахуйц хөнөөлт хуулиуд батлагдах явдлыг өөгшүүлсээр байна.
Тухайлбал, Сингапур, Бенин улсууд анхандаа хуурамч мэдээлэл, кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилго бүхий шинэ хууль баталсан ч энэ нь мэдээлэл түгээх эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлахад ашиглагдах өндөр магадлалтай болж байна. Цар тахал нь цуу яриа, хуурамч мэдээний тархалтыг улам нэмэгдүүлэх болсон нь вирус мэт түгэх болов. ОХУ, Энэтхэг, Филиппин (2-р байр ухарч 136-рт), Вьетнам (175-рт) дахь төрийн тролл армиуд нийгмийн сүлжээний орчинд хуурамч мэдээллийг зэвсэг болгон ашиглаж байна.
АРДЧИЛСАН ХЯМРАЛ
Үүнээс өмнөх хоёр удаагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст тусгагдсан сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн үзэн ядалт, дайсагнасан байдлаас үүдэлтэй хямрал энэ жил улам хүндэрсэн байдалтай байна. Үүнээс шалтгаалж улам хэрцгий хэлбэрийг олж, сэтгүүлчийн биед халдлах байдал олширч буйн зэрэгцээ зарим орнуудад урьд өмнө үзэгдэж байгаагүй түгшүүрт байдал үүслээ. Төрийн эрх баригчид болон тэдэнтэй ойр нөхдүүд сэтгүүлчдийг үзэн ядах явдлыг нээлттэй өдөөсөн хэвээр байна.
Ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарсан хоёр улсын ерөнхийлөгчид болох АНУ-ын (3 байр ахиж 45-рт) ерөнхийлөгч Дональд Трамп, Бразилын (2 байр ухарч 107-рт) ерөнхийлөгч Жаир Болсонару нар хэвлэл мэдээллийг гүтгэн гутааж, сэтгүүлчдийг үзэн ядах явдлыг өөгшүүлсээр байгаа. Бразилын удирдагчийг тойрон хүрээлэх “үзэн ядагчдын танхим” нь засгийн газрын нууцыг дэлгэсэн сэтгүүлчдийн эсрэг өргөн хүрээний цахим халдлага зохион байгуулдаг болов. Ерөнхийлөгч Болсонару ч коронавирусийн тахал эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн эсрэг дайралтаа өргөжүүлж “үймээн самуун” нийгмийн цочиролд тэднийг буруутгасаар байна.
ИТГЭЛИЙН ХЯМРАЛ
Худал баримтаар дүүрсэн мэдээ хэвлэн нийтэлж, өргөн нэвтрүүлгээр цацаж байна гэсэн үндэслэлээр хэвлэл мэдээлэлд үл итгэх байдал улам гаарсаар байна. Институциудад итгэх иргэдийн итгэлийг судалдаг Еделманы итгэлийн барометрээр олон улсын судалгаанд оролцсон нийт иргэдийн 57 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээндээ найдваргүй эх сурвалж ашигладаг гэж үздэг болохоо илэрхийлсэн байна. Итгэлийн хямрал нүүрлэсний улмаас дэлхийн зарим хэсэгт өрнөсөн томоохон цар хүрээтэй гудамжны жагсаалуудын үеэр иргэдийн уур хилэнд сэтгүүлчид өртөх болов.
Тухайлбал, Ирак, Ливан (1 байр ухарч 102-рт), Чили (5 байр ухарч 51-рт), Боливи (1 байр ухарч 114-рт), Эквадор (1 байр ухарч 98-рт) болон Францад (2 байр ухарч 32-рт) болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үйлдсэн цагдаа нарын хүчирхийллийн золиос нь сэтгүүлчид болж байлаа. Улам нэмэгдэж буй өөр нэгэн илэрхий үзэгдэл бол үндэстний эсвэл хэт барууны үзэлтэй идэвхтнүүдийн группүүд сэтгүүлчдийг ил тодоор бай болгох байдал юм. Энэ үйл явдал Испани (29-рт), Австри (2 байр ухарч 18-рт), Итали (2 байр ухарч 41-рт), Грект (65-рт) гарах болсон. Афганистан (1 байр ухарч 112-рт) дахь Талибууд, Мьянмар (нэг байр ухарч, 139-рт) дахь зарим Буддын фундаменталистууд ертөнцийг харах үзлээ хэвлэл мэдээлэлд тулгахын тулд хүчирхийлэл ашиглахдаа огтхон ч санаа зовж буй зүйл алга.
ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ
Олон оронд цахим шилжилт хэвлэл мэдээллийг өвдөг дээр нь сөхрүүлж байна. Агшиж буй борлуулалт, сурталчилгааны орлогын уналт болон үйлдвэрлэл, түгээлтийн зардлын өсөлтөөс шалтгаалан хямралд өртөж байна. Эдгээрээс илүүтэй түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас хэвлэл мэдээллийн байгууллагууд бүтцийн шинэчлэл хийж сэтгүүлчдээ цомхотгож эхэллээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд АНУ-ын хэвлэлийн салбарын нийт ажлын байрны тоо хоёр дахин цөөрсөн юм. Энэ нь дэлхий дахин дахь хэвлэл мэдээллийн редакцийн эрх чөлөөнд нөлөөлөхийн зэрэгцээ нийгмийн хэмжээний үр дагавар дагуулж байна. Эдийн засгийн хувьд эмзэг байдалд байгаа сонинуудын хувьд дарамтыг тэсвэрлэх байдал сул байх нь ойлгомжтой юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд л гэхэд АНУ-ын хэвлэлийн салбарын нийт ажлын байрны тоо хоёр дахин цөөрсөн.
Мөн эдийн засгийн хямрал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цөөн эздийн гарт төвлөрөх байдлыг нэмэгдүүлж буй ба үүнээс илүүтэйгээр сэтгүүл зүйн олон ургалч, хараат бус байдалд заналхийлэхүйц сонирхлын зөрчлийг үүсгэж байна.
Чехийн хамгийн чинээлэг тэрбумтан Төв Европын Медиа Интерпрайзиз буюу CME-ийг худалдаж авсан нь CME-гийн эзэмшил бүхий ТВ сувгууд байршдаг Зүүн Европын орнуудад сэрэмжлэх дохио болов. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн төвлөрөл Аргентин болон Азид мөн ажиглагдах болсон. Японд (1 байр ахиж 66-рт) л гэхэд “Кэйрицу” буюу бизнесийн эрх ашгаа ямагт эхэнд тавьдаг томоохон конгломератад багтах хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд эздийнхээ хүчтэй нөлөөлөлд оршиж байна.
Тайвань (1 байр ухарч 43-рт) болон Тонгагийн (5 байр ухарч 50-рт) хувьд ашиг олох зорилго нь бүхнээс дээгүүр тавигдах болсноор хэвлэл мэдээллүүд ихээр туйлширч, сенсаци хөөх байдлыг өөгшүүлж байгаа нь үл итгэлцлийг гүнзгийрүүлж, олон нийтийн итгэлийн хямралыг улам гааруулж байна.
ИНДЕКСИЙГ ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ТУХАЙД
Дэлхийн 180 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тогтоодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байна. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй.
Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхий дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултыг чанарын дүн шинжилгээний дэмжлэгтэй бодож гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ. Индексийн талаарх ойлголт өсөн нэмэгдэж буй нь үүнийг туйлын хэрэгтэй нөлөөллийн хэрэгсэл болгож байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлсэн ОРНУУД
0 Tweet

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ