Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

24 баримт

  “Сүхбаатар”-аасаа зугтааж буй  Сүхбаатарын  Батболд

Нийтэлсэн

-

Энэ эрхэмтэй гудамжинд тааралдвал танихгүй, дэлгэцийн хойморт налайж байх аваас нэрлэж мэдэхгүй монгол хүн  гэж үгүй болов уу. Удам угсаа, боловсрол мэдлэг,  төрд хашсан албан тушаал гээд түүний улс төрд эзлэх байх суурь олон хүнээс толгой илүү.  Харин эгэл ардын дунд тэрбээр тийм ч нэр хүндтэй биш.  Тэр хэрээр улс төрийн каррер нь уруудаж яваа байж ч мэднэ. Яагаад гэдгийг доорхи  24 баримтаар өгүүлэх болно.

 Баримт 1. Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж, Ерөнхий сайдын  сэнтийд заларч  явсан түүний  намтрыг он дарааллаар өгүүлэх нь илүүц.  Ямартай ч тэрбээр  туулай/1963 он/ жилтэй.  Зөөлөн жилтэй болоод тэр байх гадна өнгөндөө их л номхон дөлгөөн хүн харагддаг. Харин түүний  хүй тасарч, хүү төрлөө хэмээн зарласан газар нь тодорхой бус гэсэн яриа байдаг. Мань хүн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж явах үедээ Улаанбаатарт, энэ л довон дээр хүн боллоо  гэж ирээд л сурталчилгаагаа хийж ирсэн бол Сүхбаатар аймагт очихоороо уугуул нутаг  минь болоод явчихдаг.  “Сүхбаатар аймаг,  цагаан дээлт Дамдины Сүхбаатарын хүү” хэмээн эвтэйхэн нь аргагүй өөрийгөө сурталчилдаг тэрбээр   Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор  Жанжин Сүхийн хөшөөг хүрэлдэж  буян үйлдсэн.  Харин энэ удаад Дундговиор овоглох хэмжээний болчихсон  харайлгаж яваа  сураг гарсан.   Улстөрчдийн араншин гэж.

 Баримт 2.  Түүний намтраас тохиолдол хэдий ч сонирхол татахуйц зүйлийг уншиж болно. Эрхэм гишүүний аав нь Дамдины Сүхбаатар бол ээж нь Ц.Янжин. Энэ хоёр буурал хоёулаа эрүүл мэндийн салбарынх. Ц.Янжин гуай хүний гавьяат эмч. Батболд дээрээ нэг ахтай. Нэгхэн насны зөрүүтэй учраас ихэр гэж эндүүрдэг байсан гэдэг.

 Баримт 3.Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн гэдгийг манайхан мэднэ дээ.  Батболдын намтарт мэргэжилтэн гэдэг үг тоон дотор үсэг цохиж яваа шиг содон харагддаг. Магадгүй энэ нь түүний хашиж байсан албан тушаалуудаас хамгийн жижиг нь  болоод тэр байх. Социалист нийгмийн үед  Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яам гэж байж. Түүнд 1988 он хүртэл  мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны харьяа  “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн даргаар  томилогдож суга дэвшсэн түүхтэй. Үүнээс хойш эрх мэдэл бүхий албан тушаалын  цахилгаан шатанд сууж, оргилд нь, оройд нь  хүрэх гэх ганцхан бодлыг цээжнийхээ мухарт тээж яваа.

 Баримт 4. Монгол Улс  зах зээлд шилжин хөлөө олохгүй бужигнаж байх зуур мань эр  алсыг харж хилийн дээс алхан  боловсролоо дээшлүүлсэн байдаг. Үүнийхээ хэргийг ч  хийсэн. Лондоны Бизнесийн их сургуулийг 1991 онд  дүүргэн  хувийн хэвшлийн салбарт хөл тавьж, “Алтай трейдинг” ХХК  байгуулан  ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 оноос  улс төр хөөж буй.

 Баримт 5.  Уг нь тэрбээр Н.Энхбаярын улс төрд бойжуулсан тахиа. Тахиа өндөглөдгийн жишгээр Д. Цогтбаатар гэх хөөрхөн дэгдээхэйг улс төрд хөтлөн оруулж ирсэн.

Шаггүй боловсролтой,  өрнөдөд магистр хамгаалсан, данс нь ч хоосонгүй эрийг   Ерөнхий сайд Н.Энхбаяр  олж харан шууд л Гадаад хэргийн дэд сайдаар томилсон.  Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгсч амжсан сүүхээтэй нэгэн.

Баримт 6. Батболд шиг баян хүн Монголд цөөн. Хөрөнгө мөнгөөр ч,  үр хүүхдээр ч тэр.  Өмнө нь амьдрал зохиож байсан.  Анхны ханиа шохоорхол байсан хэмээн дотны анддаа ам алдсан удаатай.

Баримт 7. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Х.Отгонтуяатайгаа танилцан галзуу барын аманд орохоос ч буцахгүй харайлгаж явах үед нь олон хүн  буруушааж байсан ч мань хүн “хайр буруутай юу” хэмээн зөрсөөр байж ханилсан юм гэнэ лээ.   Тэд одоо өнөр өтгөн, үр ачаа тойруулан жаргаж суугаа.  Тэрбумтан бэртэй ч  болсон.

 Баримт 8.   Урт шар дээлт  гэхээр хэнийг хэлж буйг уншигч та юу андах билээ. Энэ эрхмийн буянаар  дэд сайдаар ажилласан хоёр  жилд  улс төр гэж юу байдгийг, улстөрч  хэнийг хэлэхийг маш сайн мэдэж авсан тэрбээр   УИХ-ын 2004 оны  сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон түүхтэй.

 Баримт 9. Саарал ордонд тухалсан С.Батболд  сул гишүүн хэмээгдэн дөрвөн жилийг үдээгүй.   Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн /2004-2006 онд/ Эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажилласан.  Экспорт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсны хэргийг тэнд гаргасан болов уу.

 Баримт 10 .  УИХ-ын 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон.  Энэ цагаас саарал ордон, Сүхбаатар дүүрэг хоёроос  алхам ч холдолгүй өнөөдрийг хүрсэн юмсан уг нь.   Ботгондоо хорогдсон ингэ шиг л гурван сонгууль дамжин бөн бөн тэшсэн.  Дүүргийн МАН-ыг ч өөрийн болгож амжсан. Улс төрд зуузай холбон давхих дүүтэй ч болсон. Дүүгээ ч өөд татан  Гадаад хэргийн сайдаар томилуулж чадсан. Азаар өнөөх нь дажгүй боловсролтой нөхөр байж таарав.

Баримт 11. УИХ-ын 2008 оны есдүгээр сарын  19-ний өдрийн  чуулганы нэгдсэн  хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газарт багтаж,   Гадаад харилцааны дэд бус жинхэнэ  сайдаар томилогдсон.  Асар богино хугацаанд  хоёр яамыг тэргүүлж амжсан нөхөр.

 Баримт 12. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны аравдугаар сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээн  2009 оны аравдугаар сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдсон түүхтэй.

 Баримт 13. С.Баяр  улс төрөөс түр хөндийрөх үедээ Монгол Улсыг авч явах найдвар  бүхий хүн хэмээн намынхаа нөхдөд  захиж, тамгаа гардуулах үеэрээ чихэнд нь “үгүй” гэж хэлж сураарай, тэгвэл хол явна хэмээн шивнэсэн юм гэнэ лээ. Намынхаа даргын үгийг хэр биелүүлж байсныг түүх гэрчилэх биз ээ.

 Баримт 13.   Улсын Их Хурлын 2012 оны  сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр  намын дарга болон Ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгсөн билээ.

Баримт 14.  С.Батболдын  намдаа гай, гавьяа хоёрыг зэрэг авчирсан үйл явдал гэвэл МАХН хуваагдах үед  голомтоо сахиж үлдсэн намынхаа хуьсгалын үеийн  нэрийг сэргээж МАН хэмээн нэр хайрласан явдал.  Үүнээс болж МАН УИХ-ын 2012 оны ялагдсан гэж үзэх гишүүд ч тааралдсан.

Баримт 15. Одоо тэрбээр Монголд бус олон улсад нэр хүнд бүхий албан тушаал хашдаг. Тэр нь олон улсын зүүний чиглэлүүдийн намын холбоо болох Социнтерний  дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажил. Эл албан тушаалд сонгогдсон анхны монгол хүн нь С.Батболд.

Баримт 16.С.Батболдыг  Багамын арлуудад оффшор данстай гэх олон улсын мэдээлэл хэсэг  дуулиан  тарьсан.  Эл мэдээлэлтэй холбогдуулан “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй.  Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан.  Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байсан юм.  Харин  олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын материалуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг олж авснаа мэдэгдэж бас нэг дуулианыг дэгдээсэн удаатай.

Баримт 17. Яагаад оффшор данстай нэр холбогдов гэх тухайд хэвлэлийн хуудаснаа ийм баримт үлджээ.   С. Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д  2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд  заржээ.  Эл дуулианы эргэн тойронд  хөвөрсөн бас нэг анхаарал татсан  зүйл  нь түүний ах С.Бат-Очир гэх эрхэм оффшорт данстай байсан илэрсэн явдал. Мухардалд орсон  Батболд ч  сэтгүүлчидтэй уулзах үеэрээ  “Би өглөө ахаасаа  утасдаж асуухад “Би шалгая” гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа” гэжээ.  Тухайн үед  оффшор данстай 49 хүний дотор Сү Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир хэмээх нэр байгаа нь тогтоодсон юм билээ.

 Баримт 18.  Ирэх сонгуульд мань  ээжийнхээ нутгаас энэрэл хүсч Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгосон гэх яриа газар аваад байгаа.  Намынх нь дарга түүнд дуртай тойргоо авах  эрх  өгсөн гэх мэдээлэл үнэн бол  хотод ойрхон, хүн ам  нь харьцангуй цөөн гэх утгаар   сонгосон байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч говийнхон АН-ын Х.Наранхүүгээсээ уйдаад баларч буй.

 Баримт 19. Сүхбаатар дүүрэгт түүний хийсэн ажил бий л байх.  Монгол Улсын нийслэлийн “А” зэрэглэлийн бүс гэх утгаараа төр төсөв гарган өөд татаад байгаагаас биш мань хүн эртэй сайндаа ч хөгжүүлсэн зүйл байхгүй л болов уу. Сэлбэ гэж өөд татагдаггүй  гол байна. Мөнгөөр  л урсаад байдаг сурагтай. Эмнэлгийг нь хар. Социализмын үеийнх хэвээрээ. Хүн ам ихтэй том дүүрэг.

 Баримт 20. Цахим орчинд түүний тухай өгүүлсэн баримт гэвэл  “Сү.Батболд дунговьчуудыг “тархидах”-ын тулд онлайн сургалт гээчийг зохион байгуулсан нь олон нийтэд мэдээлэгдэж, хууль, хяналтын байгууллагынхан очиж таслан зогсоосон  байна” гэх мэдээлэл.  Түүний эзэмшлийн Чингис зочид буудалд  Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон сумдын дарга нар, удирдах албан тушаалтнууд буужээ.

Баримт 21.  С.Батболд улс төрд дүүтэй болсон шигээ хүүтэй болохыг хүсч буй нь нууц биш.  Хүү Б.Баттүшигтээ  хэдийнэ  албан тушаалын сайн, муу талыг амсуулаад амжсан.  Баттүшиг эцгийн бизнесийг авч явахын зэрэгцээ МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн суудалд тухалж буй. Мөн  Монголын Морин спорт, тамирчдын нийгэмлэгийн   тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ч давхар хашдаг. Харамсалтай нь  тус нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд гэх эрхэм 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нарыг Авлигатай тэмцэх газарт өгсөн тухай” мэдээлэл  цахим сүлжээнд үлджээ.

 Баримт 22.  З.Ариунболд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Бидний удирдаж, үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спортын тамирчдын нийгэмлэг 30 жилийн түүхтэй. Тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдий хүрсэн. Гэтэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БХТН-ийн дарга Д.Дашзэвэг нар нь үгсэн хуйвалдаж, хууль бусаар Монголын уран уургач, бугуйлчдын холбоог байгуулсан. За, морин спортын чиглэлээр ийм холбоо байгуулж бололгүй яах вэ.  Гэтэл тэд Олон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-нд янз бүрийн хуурамч бичиг, баримт явуулсаар байгаад 30 жилийн түүхтэй манай холбооны үйл ажиллагааг зогсоож, оронд нь өөрсдийнхөө хууль бус холбоог бүртгүүлсэн. Үүнийх нь улмаас манай тамирчид сүүлийн хоёр жил олон улсын тэмцээнд оролцох боломж олдоогүй” гэж ярьсан байх юм.

 Баримт 23. С.Батболд Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар  саяхныг  хүртэл ажилласан. Тус намын хороо  дотроо тийм ч эв түнжинтэй байдаггүй бололтой. Цахим сүлжээнд тэдний тухай мэдээлэл үлджээ. Сонгуулийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд эмэгтэй хүн зодож танхайрчээ гэсэн мэдээлэл тавигдсан байх юм.

 Баримт 24. Зураг хөрөг, бичлэг нь үлдсэн дээрх мэдээлэл дотор “Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан гэнэ” гэсэн өгүүлбэр хэн хүний сонирхлыг татсан байж таарна.  Тэгэхээр дүүргийн МАН-ыг  хамаатан болоод хуурай дүүтэйгээ хамтран удирдаж байсан тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулах аваас Говьсүмбэр, Дундговь аймагт хамаатнуудаа  шилжүүлж байгаад ч болов намын хороогоо байгуулах байх даа.

 

 

Дэлгэрэнгүй ...

24 баримт

ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ

Нийтэлсэн

-

Нийтэлч

БАРИМТ 1. Тэрбээр 1988 оны зургаадугаар сарын 3-нд Эрдэнэт хотод төржээ.
БАРИМТ 2. Ам бүл тавуулаа. Айлын том охин бөгөөд хоёр дүүтэй.
БАРИМТ 3. Анх түүнд “Шавь” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Х.Хүдэрбаатар боксын спортоор хичээллэх санал тавьж байжээ.
БАРИМТ 4. “Шавь” цогцолборт гурван сар хэртэй бэлтгэл сургуулилт хийж,  дасгалжуулагч Л.Энхбаатар багшид шавь оржээ..
БАРИМТ 5. Тэрбээр Л.Энхбаатар багшийнхаа анхны эмэгтэй шавь нь юм.
БАРИМТ 6.  2003 оны өсвөр үеийнхний УАШТ-ий 48 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний анхны амжилт юм.
БАРИМТ 7. Бэлтгэл хийж эхлээд удаагүй байхдаа анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн цагаас эхлэн аав, ээж нь одоог хүртэл дэмжиж байгаа ажээ
БАРИМТ 8. М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлсэн.
БАРИМТ 9.  Тэрбээр Америкийн боксчин Марлен Эспарзатай 2011 оны Дэлхийн цомд тулалдсан удаатай.
БАРИМТ 10. Тэрбээр голдуу эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийдэг.
БАРИМТ 11. Тэр МУБИС-ийг 2010 онд спорт аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Төгсөөд сургуульдаа хоёр жил ажиллажээ.
БАРИМТ 12. Тэрбээр баруун гараараа бичдэг ч солгой өрөлттэй.
БАРИМТ 13. Тэр өрсөлдөгчөө ихэвчлэн өөр рүүгээ дуудаж тоглодог. Урд гарын хажуу, хойд гарын шулуун цохилттой.
БАРИМТ 14. Түүний ээж цэцэрлэгийн багш. Хүмүүс түүнийг ээжтэйгээ их адилхан гэдэг. Ээж нь залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ.Харин түүний аав Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг.
БАРИМТ 15. М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга бөгөөд Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн цомын мөнгөн медальтай юм.
БАРИМТ 16. Тэр энгийн үед өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд явах үедээ өдөрт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэлийнх нэг давтамж хоёр цаг үргэлжилдэг байна.
БАРИМТ 17. Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2018 онд арваннэгдүгээр сарын 15-24-нд явагдаж өнгөрсөн. Тус тэмцээнд тэр Мароккогийн Зохра Захроутай хүрэл медалийн төлөө тулалдаж, 5:0 ялалт байгуулсан юм. Улмаар Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдаж ялагдсан юм.
БАРИМТ 18. Гэвч тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медаль хүртсэн анхны боксчин болоод байгаа.
БАРИМТ 19. Энэ нь түүнийг “Бөртэ чоно 2018” наадмын оны шилдгийн шилдэг тамирчин болгож байв.
БАРИМТ 20. Түүний эдгээр амжилтууд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жилийн түүхэн ойд барьсан том бэлэг байлаа.
БАРИМТ 21. Жингээ хасах гэж байгаа залуучуудад бокс хамгийн тохиромжтой учир хичээллээрэй хэмээн уриалдаг.
БАРИМТ 22. Гоо сайханд орж, дэлгүүр хэсэх туйлын дуртай.
БАРИМТ 23. Хүмүүс түүнийг рингэн дээрээс харахад ширүүн харцтай, айхтар харагддаг гэдэг бөгөөд тулж яривал их зөөлөн эмэгтэй гэж дүгнэдэг.
БАРИМТ 24. Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг гаргахад тэрбээр 875 оноогоор гуравдугаарт бичигдэж байв.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт

Нийтэлсэн

-

Нийтэлч

Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.

Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.

1. II Элизабет бол Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан. Тэрбээр 70 жил хаан ширээнд суужээ.
2. Түүнийг хаан ширээнд суусан энэ 70 жилийн хугацаанд Их Британид 15 Ерөнхий сайд солигджээ. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд төрсөн хатагтай Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайдыг хамарчээ.
3. Хатан хаан Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондонгийн Мэйфэйр хотод Йоркийн гүн, гүнгийн авхайн анхны хүүхэд болон мэндэлсэн. Тухайн үед Элизабет Александра Мэри Виндзортыг хаан ширээнд сууна гэж бараг хэн ч таамаглаж байгаагүй юм. Гэсэн ч 1936 онд түүний авга ах Эдвард VIII хаан ширээнээс татгалзсанаар Элизабетийн аав Жорж VI хаан болсон юм. Ингэснээр Лилибет 10 настайдаа хаан ширээг залгамжлагчаар тодров.
4. Лилибет гүнж 21 насандаа 1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Вестминстрийн сүмд Дани, Грекийн хунтайж Филиптэй гэрлэв. Грекийн хунтайж Филипп Эдинбургийн герцог цол хүртжээ. Тэд энэ цагаас хойш 74 жил хамтдаа аз жаргалтайгаар амьдарсан бөгөөд хунтайж Филипп 2021 онд 99 насандаа таалал төгссөн билээ.
5. Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нар гурван хүү, нэг охинтой. Ууган хүү Чарльз нь 1948, Анн гүнж 1950, ханхүү Эндрю 1960, хунтайж Эдвард 1964 онд төржээ. Хатан хаан найман ач, 12 гучтай болоод байв. Ханхүү Эндрюг төрүүлснээр хаан ширээнд сууж байхдаа амаржсан анхны хатан болж байв.
6. Хүндээр өвдсөн байсан аав Жорж VI хааныг төлөөлөн Кени улсад айлчлал хийж байсан угсаа залгамжлагч Элизабет Лондонд буцаж ирэхдээ хатан хаан болон ирж байв. Энэ бол 1952 оны зургадугаар сар байлаа. Элизабетийг Кени улсад айлчилж байхад нь хаан таалал төгссөн юм.
7. 1952 оны зургадугаар сарын 2-нд Вестминстрийн сүмд Элизабет II титэм зүүсэн юм. Түүний титэм зүүх ёслолыг үзэхээр 20 сая хүн цугларсан байсан гэдэг. Ийнхүү Элизабетийн хаанчлал 27 насанд нь эхлэв.
8. Хаан төрийг барьж байсан энэ хугацааны онцлох шинэчлэл нь Букенгэмийн ордныг олон нийтэд нээлттэй болгосон нь юм. Хатан хааны гэр бүлийн ховор нандин цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр хамгийн анх 1962 онд Букингэмийн ордон олон нийтийн өмнө үүдээ нээж байв.
9. Хатан хааны хамгийн олон удаа айлчилсан улс нь Канад байв. Хаан ширээнд заларснаасаа хойш дэлхийн 116 оронд очсон тэрбээр Канадад 22 удаа айлчилж байжээ. Тэрбээр мөн жил бүр Эдинбүргт очдог байсан. 1986 онд Хятадад айчлилснаар тус улсад айлчилсан Британийн хамгийн анхны язгууртан болж байв.
10. Түүнийг хаанчлах энэ хугацаанд маш олон улс төрийн болон нийгмийн өөрчлөлтүүд гарсан. Дайны дараах хэмнэлтийн жилүүдээс эхлээд эзэнт гүрнээс хамтын нөхөрлөл рүү шилжих шилжилт, хүйтэн дайны үе, Их Британи Еюропын холбоонд элсч, гарах гээд маш олон өөрчлөлт авчирсан үйл явдлууд II Элизабетийн хаанчлалын үед тохиожээ.
11. Элизабет бол Францын XIV Луигийн араас хамгийн урт насалсан, хамгийн удаан хаан ширээнд суусан Их Британийн хаан бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн удаан засагласан бүрэн эрхт хоёр дахь хаан байсан юм.
12. Хатан хааны гурван хүүхэд нь гэр бүлээсээ салж, угсаа залгамжлагчийн гэргий байсан гүнж Диана Парист автомашины ослоор өөд болсон зэрэг нь Хатан хааны хувийн амьдралын хамгийн гунигт үе нь байсан гэдэг.
 13. Хатан хаан Элизабет гэртээ хувиараа боловсрол эзэмшсэн бөгөөд Дэлхийн II дайны үед туслах нутаг дэвсгэрийн албанд алба хаасан. Армийн эмэгтэйчүүдийн хэсэгт тэрбээр Ерөнхий сайд Уинстон Черчиллийн охинтой хамт элсч байжээ.
14. Хатан хаан II Элизабет жолоо барих маш дуртай байсан. Дэлхийн II дайны сүүлийн хэдэн саруудад эмэгтэйчүүдийн цэргийн ангид элсэж, механикч-жолооч чиглэлээр бэлтгэгдэж, дэслэгч цол хүртэж байв. Мэдээж хэрэг хатан хаанд хувийн жолооч байдаг ч, тэрээр амралтын өдрүүдээр өөрөө жолоо барих дуртай байв.
15. Хатны титэм XV зуунаас хойш янз бүрийн хэлбэртэй байсан.  Одоогийн хувилбарыг 1937 онд бүтээсэн.
16. Хатан хаан II Элизабет бол Их Британи улсын нутаг дэвсгэр дээр жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн байсан юм. Тэрбээр бүх машиндаа улсын дугаар хадахгүйгээр явах эрхтэй байсан юм.
17. Хатан хаан Элизабет хаан байх хугацаандаа 3.5 сая гаруй захидал хүлээн авчээ. Харин 1976 онд хамгийн анх и-майл бичиж байсан бөгөөд Хатан хааны анхны и-майлыг Британийн армийн цэргүүд хүлээн авч байсан байна.
18. Тэрбээр 2010 онд “Британийн хаант засаглал” гэсэн нэртэй Фэйсбүүк хуудас нээж байжээ. Мөн тэрбээр ордны ажилтнуудын удирддаг @theroyalfamily хаягаар твиттер, инстаграмаа хөтөлдөг байжээ.
19. Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг. Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.
20. Хатан хаан 200 орчим уралдааны тагтаатай байсан. Лилибет гүнж дүү Маргарет гүнжийн хамт тагтаа барьсан зураг ч бий.
21. Тэрбээр дөрвөн настайгаасаа морь унах дуртай болжээ. Тухайлбал, түүний анхны одой морь болох Пегги хэмээх Шетланд морийг дөрвөн настайд нь өвөө V Жорж хаан бэлэглэж байв. Хатан хаан адуу тэжээдэг бөгөөд улирал бүр 25 орчим морьдыг хааны уяанд сургадаг байв.
22. Хатан хаанд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титмүүд бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.
23. Хатан хаан II Элизабеттай нэгэн цаг үед амьдарч буй эзэн хаадаас 60 гаруй жил төр барьж, очир эрдэнийн ой тэмдэглэсэн гурван л хүн байв. Тэд бол Тайландын эзэн хаан Бумибол Адулядж, Малайзын Жохор мужийн Султан, Японы эзэн хаан Хирохито байсан юм.
24. Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа Шотландын Балморалд эдлэн газартаа 2022 оны есдүгээр сарын 8-нд таалал төгслөө.
Дэлгэрэнгүй ...

24 баримт

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.

БАРИМТ 1.  Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим