Дэлхий дахинд
Covid-19: Их Британид анхны хүн вакцины туршилтад орлоо
Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид гурван сарын хугацаанд судалж, бүтээсэн вакцинаа өчигдөр /2020.04.23/ эхний хоёр хүнд тарьжээ.
Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр турших уг вакцины судалгааг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн, профессор Сара Гилберт удирдсан байна. Тэрбээр вакцины туршилтын үр дүнг өөдрөгөөр харж, хүлээж байгаагаа илэрхийлжээ. Харин туршилтын хоёрдугаар үед 5,000 орчим сайн дурынхан туршилтад хамрагдах аж.
Вакцины туршилтад орсон хоёр хүний нэг болох Элиса Гранато “Би ч бас эрдэмтэн, судлаач хүн. Би энэ судалгааны ажилд өөрийн зүгээс чадах бүхнээрээ туслахыг хүсч байна” хэмээн хэлжээ. Вакцины туршилтад орсон хүмүүсийг хэдэн сарын турш анхааралтай ажиглах ба вакцин хийснээс хойш хоёр хоногийн дотор толгой өвдөх, халуурах, гар өвдөх зэрэг хариу урвал үзүүлж болохыг анхааруулсан байна.
Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан аж. Лондоны Империал Коллежийн хэсэг судлаачид мөн вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилт нь зургаадугаар сард эхлэх юм байна.
Дээрх хоёр багийн судалгааны ажилд Их Британийн Засгийн газраас 40 сая паунд зарцуулсан бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок хоёр багийн судалгааны ажлын явцыг сайшаагаад, вакцин бүтээхэд шаардлагатай бүх зүйлээр хангахаа амласан байна. Гэвч коронавирусийн вакцин болон эм ирэх оноос нааш бэлэн болохгүйг эрдэмтэн судлаачид мэдэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна