Connect with us

Эдийн засаг

“Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан доор 2020 оны хаврын тариалалт эхэллээ

Нийтэлсэн

-

Дэлхий нийтийг хамарсан  “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг  хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан.

Уг тогтоолд 2020 онд 360.0 мянган га-д улаанбуудай, 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм.

“Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлж буй 2020 оны хаврын тариалалтад баримтлах агрозөвлөмжийг Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргажээ. 2020 оны хаврын тариалалт хөрс, цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан  мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж байна.

2020 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД БАРИМТЛАХ АГРОЗӨВЛӨМЖ

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг зарласан нь тариаланчдын урам зоригийг сэргээсэн, цаашид улам илүү үр дүнтэй ажиллах боломжийг бий болгосон сайхан арга хэмжээ хэмээн бид баяртай байна. Уур амьсгалын хувьсал эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тариалангийн технологийг цаг агаарын нөхцлөөс салангид ойлгож болохгүй нь улам тодорхой болсоор байна.

Манай орон өндөр уул нурууд,өргөн уудам хээр тал хосолсон нутагтай болохоор газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцлөөр эрс ялгаатайгаар  барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд харилцан адилгүй байдагаараа онцлогтой.  2020 оны хаврын тариалалт хөрс,цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан 5-р сарын цаг агаарын урьдчилсан  мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсрууллаа. Энэ зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутаг, нугын хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агро зөвлөмж боловсруулж мөрдөж ажиллавал зохино.

Монгол орны уур амьсгалын горимд хуурайшилт нэмэгдэж, дулааны улирал уртассан,  хавар эрт дулаарч, намар орой хүйтэрч байгаа, аагим халуун өдрийн тоо нэмэгдэж хахир хүйтэн нөхцөл зөөлөрч байгаа,  агаарын 5°С;10°С-аас дээшхи ашигтай болоод идэвхтэй дулааны нийлбэр, хур тунадасны эрчим болон аадар бороо орох тохиолдол нэмэгдэж байгаа, хур тунадасны улирлын хувиарлалт өөрчлөгдөн гамшигт үзэгдлийн давтагдал ихсэж, эрчим нь нэмэгдэж байгаа зэрэг олон сөрөг үр дагаварууд бодитой бий болоод байна.

Хуурай гандуу уур амьсгалтай манай орны нөхцөлд таримлаас тогтвортой арвин ургац авах боломжийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь хөрсний чийгийн хангамж юм. Иймээс хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь орсон хур тундасыг хөрсөнд бүрэн шингээн хуримтлуулж авах уриншийн боловсруулалтын тоо, төрлийг хөрсний онцлогт тохируулан зөв сонгох явдал чухал болно.

1.Төвийн бүс. Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дундажаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Тариалангийн төв бүсэд энэ хавар хөрсний чийг, ялангуяа хойд хэсэгтээ чамлахааргүй хэмжээнд байна. Угтвар (өнгөрсөн намар газар хөлдөхөд байсан) чийгээр Булганы Хутаг, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-уулын ихэнх талбай, Төв аймгийн Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулганд хангалттай, Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн  Зэлтэр, Цагааннуур, Орхон, Хушаат, Зүүнхараа,Төв аймгийн Угтаал, Баянчандмань, Хэнтийн Яргайт,Орхон-Уулын Улаантолгойд дунд зэрэг, Архангайн Түвширүүлэх, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уулын Цайдмын талбай,Төв аймгийн Эрдэнэсант, Борнуур, Цээл сумдад хангалтгүй байгаа дүн гарчээ.

Угтвар чийгийн хэмжээ ийнхүү бүс дотроо мэдэгдэхүйц ялгаатай байгаагаар барахгүй нэг сумын бараг зэргэлдээ байрлалтай талбайнуудад харилцан адилгүй  байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол тарилтын технологид зайлшгүй харгалзах ёстой үзүүлэлт бөгөөд газар дээр нь зохицуулж шийдвэрлэх асуудал юм. Угтвар чийг хичнээн хангалттай байсан ч буудайн ургалтад зарцуулагдсаар бутлалтаас хойш газрын дээрхи масс нь ихсээд ирэх үед ус дутагдан ургамал гандаж эхэлдэг. Иймээс гандалт эхлэхээс өмнө  хур бороо орох нөхцлийг бүрдүүлэх ёстой, өөрөөр хэлбэл угтвар чийгийг  хадгалж анхны бороотой залгуулна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг нь тарих хугацаа,үрийн норм,үр суулгах гүн,сортын болц юм.

Өнөө жил 6-р сард төв бүсэд мөн л олон жилийн дунджаас 1.5-2.00 С дулаан байх төлөв гарсан нь хөрснөөс ууршиж алдагдах  чийгийг нэмэгдүүлнэ гэсэн үг.  Энэ сөрөг нөлөөг багасгаж ургацыг хамгаалдаг тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа бага байх төлөвтэй. Ийм нөхцөлд хэт эрт таривал буудай бутлалтаас гол хатгалтын шатандаа ганд нэрвэгдэх аюултай.

6-р сарын хур тунадас ургацад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэмжээний хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас  орохоор байгаа ч  үр дүн нь хэдийд ямар хэмжээтэй орохоос шууд хамаардаг. Хэрэв  унах тунадас нь сарынхаа 2-р хагаст багтаж ашигтай (1удаагийн оролтоор 5 мм-ээс дээш) хэмжээгээр орвол хөрсний угтвар чийг хангалттай юмуу дунд зэрэг хэмжээтэй байгаа газруудад 3.5 сая ширхэг, хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадалтай үрээр тухайн нутагт тариалах тохиромжтой хугацаанд тарина.

Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал  тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг  дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.

Харин тарихын өмнө үрийг нарлуулах, фракцлах, ариутгах  ажлыг заавал хийнэ. Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй  хамт азотын  бордоог  20 кг-аас (үйлчлэх бодист шилжүүлснээр) багагүй хэмжээгээр  хийж өгвөл сайн. Хог ургамал бага,тэгш гадаргуутай талбайд СЗС маягийн суман хошуутай үрлүүрээр 6-7 см гүнд эхний ээлжинд шууд тарина.

Чийг хангалтгүй, хог ургамалтай юмуу  ховил шан ихтэй, гадаргуу нь  тэгш биш  талбайг сийрүүлж тэгшлээд бул явуулж тарилтад сайтар бэлдсэний дараа цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж 5-р сарын сүүлчээр үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлээд 3-5 см гүнд эрт болцтой сортоор тариална.

2019 онд хураалтын үед хур тунадас ихтэй байснаас тариа түрүүн дээрээ ургаж соёолох, болц гүйцээгүй ногоон тариа нэлээд хэмжээгээр хураагдсан бөгөөд хэрэв тэр тарианаас тарих үрээ хадгалсан бол лабораторийн соёололтыг сайн шалгаж тариалах шаардлагатай.

Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна.  Мөн гантай буюу гандуу жилүүдэд хортон шавж, өвчин гарах магадлалтай тул  гарсан тохиолдол бүрт тохирсон ургамал хамгааллын бодисыг шүршиж тэмцэнэ.

2. Зүүн бүс. Энд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, 5,6 сард салхи ихтэй, анхны бороо нилээд хожуу ордогоороо төвийн бүсээс ялгаатай. Өнөө жилийн хөрсний угтвар чийгээр энэ бүсэд багтдаг Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймгийн тариалан бүхий сумуудад хангалтгүй, дулааны хэмжээ  төвийн бүстэй адил олон жилийн дунджаас их байна. Ийм нөхцөлд тарих хугацааг тохируулах, сортыг зөв сонгоход  онцгой анхаарвал зохино,тэгэхдээ агротехникийн бусад элементүүд (үрийн норм, үр суултын гүн, сорт, ариутгал, талбайн тэгшилгээ)- эд  нягт нямбай хандах хэрэгтэй.

Зүүн бүсэд 6-р сард орох тунадас олон жилийн дундаж  орчимд, 7-р сард дунджаас ахиу хэмжээтэй байгаа нь нааштай үзүүлэлт юм. Энэ бүсэд хөрсний угтвар чийгийн зарцуулалтыг зуны түрүүчийн бороотой залгуулахын тулд агротехникийн тохиромжтой хугацааныхаа эхний хагаст дундын болон дунд оройн сортуудыг, хугацааны сүүлч рүү эртийн сортыг сонгож, үрийн нормыг хуучин мөрддөг хэмжээнээсээ ялимгүй нэмэгдүүлээд таривал зохино. Тарилтыг өөртөө булгүй  үрлүүрээр хийсэн тохиолдолд араас нь заавал булдаж хөрсийг нягтруулж өгвөл зохино.

3.Баруун бүс. Баруун ба говийн бүс нь хөрс уур амьсгалын хувьд усалгаатай тарихад тохиромжтой боловч Увс,Завхан аймгуудад үр тариа,тэжээлийн зарим ургамлыг услахгүйгээр ургуулдаг 60 шахам  мянган га газар байгаа,үүний ихэнх нь Увсын Баруунтуруун суманд байдаг. Услахгүйгээр ургац авдаг газар бол байгалиас бидэнд зориулж бүтээсэн үнэлж  баршгүй баялаг учраас алга дарам хэмжээтэй байсан ч  чамлалгүй ашиглах хэрэгтэй. Өнөө жил гуурстай талбайн хагалгааны давхаргад 16 мм, 0-50 см гүнд 47 мм чийгтэй байгаа нь дунд хангалттай үзүүлэлт, гэхдээ энд хавар цас оройтож хайлдаг болохоор тарилтын үед хөрс өнгөндөө голдуу чийгтэй байдаг онцлогтой. Энэ нь 6-р сард олон жилийн дунджаас бага байх тунадасны хомсдлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөх бололцоотой.

Үрийн норм бага 2.5 сая буюу 100 кг орчим соёолох чадвартай үрээр агротехникийн тохиромжтой хугацааны сүүлийн хагаст тариалах талбайн 80 хүртэл хувьд нь  эрт болцтой сортыг, 20 орчим хувьд нь дундын болцтой сортыг хугацааны сүүлчээр тариална. Мөн тарих талбайгаа азотын бордоо бордох, тарилтын дараа булдах шаардлагатай.

Газар тариалангийн салбарын эзэд, тариаланчид хөрсний үржил шимийг хамгаалсан, хөрсний чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн,  байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологиор тариаланг хөтлөн явуулахаас гадна

  • Тариалангийн технологийн ажлыг зөвхөн мэргэжлийн агрономичийн удирдлага заавраар хэрэгжүүлэх,
  • Тарилтын өмнөх хөрсний чийг, 5-6-р сарын цаг уурын мэдээг харгалзан тариалах технологио талбай бүрээр тогтоож байх,
  • Чанарын шаардлага хангасан тэгшрэлт сайтай уриншид тариалах,
  • Цэвэрлэж, дугаарлаж шинжилгээ хийлгэж стандартад тэнцсэн нутагшсан сортын нарлуулж , ариутгал хийсэн үрээр тариалах,
  • Усалгаагүй тариалангийн үр тарианы /бууц, ногоон бордуур хэрэглэснээс бусад/ талбайн хөрсийг хагалж элдэншүүлэхээс бүрэн татгалзах,
  • Дараа жил нь уриншлах талбайг заавал сүрэл цацагчтай комбайнаар хурааж сүрлийг талбайд цацах,
  • Сүрэл цацсан болон уриншилсан талбайд мал оруулахгүй байх,
  • Механик элдэншүүлэлттэй уриншийг намар сайн тэгшлээд дараа хавар нь аль болохоор хөдөлгөхгүй шууд тарих

Монголын тариаланд  3-4 жил тутмын 1- 2 жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах нь ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал  ургац авах боломж бүрэн бий.

Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нь ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч  бид цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг өөрөөр хэлбэл тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Б.Дорж,  доктор Sc, профессор, ХААИС, Ж.Намбар, доктор Ph, дэд профессор, УГТХ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент16 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм16 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм16 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм19 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм19 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад19 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент19 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент20 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм21 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм21 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр5 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм5 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим