Дэлхий дахинд
Ерөнхийлөгч Трамп Хятадын банкнаас 211 ам.долларын зээл авч байжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын банкнаас их хэмжээний зээл авсан хэмээн шүүмжлэлийн бай болж байна. Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Америк улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч чадаагүй хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед шүүмжлэлд өртөж буй юм.
Тэгвэл Ардчилсан намынхан Трамп 2012 онд Bank of China-гаас маш их хэмжээний буюу 211 сая ам.долларын зээл авсан талаарх баримтыг дэлгэлээ. Тодруулбал Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байрлах, Трамп цамхгаас хэдхэн алхмын зайд байрлах 43 давхар цамхгийн 30 орчим хувийг Дональд Трамп 2012 онд худалдан авчээ. Гэхдээ тэрбээр тус цамхгийг худалдан авахдаа Хятадын Bank of China-гаас 211 сая ам.долларын зээл авч байжээ. Зээлийн эргэн төлөлт ирэх 2022 оноос эхэлнэ хэмээн Politico-д бичсэн байна.
Дональд Трамп 30 хувийг нь эзэмшдэг гэх барилга
Энэ бол Трампын үл хөдлөх хөрөнгийн хамгийн үнэтэйд нь тооцогдож байгаа аж. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон тохиолдолд Бүгд Найрамдах намтай холбоотой ямар ч банк түүнд зээлийн эргэн төлөлтийг төлөх санхүүгийн эх үүсвэр гаргаж өгнө хэмээн Ардчилсан намынхан хардаж буй юм.
ЖО БАЙДЕН БИШ ТРАМП ХЯТАДААС САНХҮҮГИЙН ХАМААРАЛТАЙ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд Ерөнхийлөгч асан, дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай Жо Байденыг Хятадын үзлийг сурталчилдаг, Хятадын “утсан хүүхэлдэй” хэмээн Трамп хэд хэдэн удаа мэдэгдсэн.
Учир нь Жо Байдений хүү Хантер Байден Шанхайн BHR хөрөнгө оруулалт, санхүүгийн менежментийн компанийн удирдах зөвлөлд байсан. Хятадын компанид ажиллаж байхдаа Хантер Байден нар ямар нэг алдаа дутагдалтай үйл ажиллагаа явуулсан гэх баримт нотолгоо Трампад байхгүй. Гэсэн хэдий Ерөнхийлөгч Трамп эцэг хүү Байденыг мөрдөн шалгах хүсэлт гаргаад байгаа юм. Трамп болон түүний дэмжигчид Жо Байденыг Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч байхдаа Украины Засгийн газарт дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгасан. Мөн Хантерыг Хятадын компани дахь нөлөөгөө ашиглаж хөрөнгө оруулалт татсан гэж үзжээ. Жо Байдены хүү Украины байгалийн хийн Burisma компанийн удирдах зөвлөлд 2014 онд орсон нь мөн л авлигын хэрэгт холбоотой гэж Трамп сэрдэж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна