Дэлхий дахинд
Цар тахлын дараа оросуудыг юу хүлээж байгаа вэ?
Covid-19 вирусийн цар тахал ЗХУ задарсны дайны хэмжээтэй хор хохирлыг Орост авчирна хэмээн Сеченовын их сургуулийн Клиникийн эмчилгээний захирал, зүрхний эмч Юрий Беленков Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Коронавирус зөвхөн хүний эрүүл мэнд төдийгүй, нийгэмд бүхэлд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Цар тахлын дараа хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэснэ хэмээн Юрий Беленков үзэж байна.
“Зүрх, судасны өвчлөл нэмэгдэнэ. 1991 онд ЗХУ задарсанаас зургаан сарын дараагаас зүрх судасны өвчний шалтгаанаар нас барагчдын тоо эрс нэмэгдсэн. Дараа нь улс дефольт зарласан. Дефольтыг залгаад гүн хямралд орсон. Нийгмийн ийм тогтворгүй үе шат болгон нас баралтыг ихэсгэдэг, ялангуяа зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нэмэгддэг” хэмээн Юрий Беленков хэллээ.
Цар тахлаас шалтгаалан иргэдийн чөлөөтэй хөдөлгөөнийг хязгаарлаж, гэрийн хорионд байлгаж байгаа нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бие организмыг хөшингө болгож байгаа нь зүрхний төрөл бүрийн өвчнийг өдөөх өндөр эрсдэлтэй юм. Мөн ийм дэглэм нь хүмүүсийг нийгмийн харилцаанаас түр зуур тасалж байгаа учраас сэтгэхүйд шууд нөлөөлнө гэж тэр анхаарууллаа. Ойр дотныхонтойгоо утсаар ярих, видео уулзалт хийх зэргээр ганцаардлаа даван туулж, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхэд чухал болохыг анхаарууллаа.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна