Энтертайнмент
ФАНТАСТИК-ийн дараагийн төсөл ZURA
Орчин цагийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг гаргаж байгаа Фантастик продакшний залуус шинэ төсөл буюу дараагийн уран бүтээлээрээ үзэгч олноо бэлэг барихад бэлэн болжээ.
Энэ удаад тэд “ЗУРА” нэртэй киногоо тун удахгүй цахимаар нээлтээ хийхээр бэлдэж байгаа аж. Киноны нэр нь санскрит хэлнээс утгачилсан Дайчин гэсэн утгатай гэнэ. Тус киноны гол дүрд найруулагч Б.Тамир, Фантастик продакшний продюссер Б.Батсайхан буюу Можуух тоглосон бол эмэгтэй дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ. Харин киноны найруулагчаар Э.Алдар болон тус продакшний жүжигчин Б.Ганчулуун, Б.Тамир, Можуух нар ажиллажээ.
Киноны зурагт авалтыг 2019 онд авч дуусчээ. Ийнхүү Фантастикийн шинэ кино үзэгчиддээ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээг Скаймедиа, Юнивишн, ДиДиШ тв дээр нэгэн зэрэг цацахаар болжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.