Эдийн засаг
Гадаадад байгаа иргэд Голомт банкны SocialPay үйлчилгээгээр данс нээлгэн 1,072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой

Гадаадад амьдардаг иргэд 1,072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх талаар “1,072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.
– 1,072 хувьцааны ногдол ашиг маргаашаас иргэдийн дансанд орно гэсэн үг үү?
– Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ.
Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд тавдугаар сарын 4-нд Е-баримт аппликэйшн руу нь хүсэлт явуулаад, ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн.
– Гадаадад байгаа иргэдийн ногдол ашгийг ар гэрийнхэн нь авах боломжтой юу?
– Гадаадад байгаа иргэн онлайнаар данс нээлгэх боломжтой. Та брокер компаниудаас сонгон тухайн компанийнхаа сайтаар хандан, данс нээлгэх боломжтой. Данс нээлгэсэн брокер компанидаа Монголд ашиглагдаж байгаа банкны дансаа өгнө. Хэрэв Монголд ашиглагддаг данс байхгүй бол та Монголд ирсэн үедээ авч болно.
Хэрвээ Монголд арилжааны банканд ямар нэгэн дансгүй бол байгаа бол Голомт банкны SocialPay үйлчилгээгээр данс нээлгэх боломжтой.
– Нас барсан иргэний хувьцааг хэрхэн өвлөж авах вэ. Үр хүүхдүүд нь одооноос бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай юу?
– Нас барсан иргэний хувьцааг үр хүүхэд, гэр бүлийнхэн нь гээд эрх бүхий хүмүүс өвлөж авах эрхтэй. Гэхдээ өвлөж авах эрх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон тохиолдолд өвлөх эрх үүснэ. Тэр болтол тухайн иргэний ногдол ашиг хуримтлагдаад байж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний хувьцааг хэзээ өвлүүлэн авна тэр үедээ ногдол ашиг авах боломжтой.
Хувьцааг өвлөж авахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж, холбогдох материалуудыг бүрдүүлнэ. Үүнд, нас барсны гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан өвлөх эрхийн хуулбар гэх мэтчилэн бичиг баримтыг бүрдүүлж хувьцаа болон ногдол ашгийг өвлөх боломжтой.
– Заавал данс нээлгэж байж, ногдол ашгаа авах уу?
– Хэзээ данс нээлгэнэ тэр болтол ногдол ашиг хадгалагдан, хуримтлагдаж байна. Мөн хувьцааны дансыг цаашид ямар ч тохиолдолд нээнэ.
– Хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй хүүхдүүдийн ногдол ашгийг шууд хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэх юм уу?
– Хүүхдийн мөнгө авдаг дансаар хувьцааны ногдол ашиг авах хүсэлтээ илгээсэн хүмүүсийнх л орно. Учир нь зарим хүний хувьд хүүхдийн мөнгөний дансаар биш, өөр дансаар авах хүсэлтэй байдаг.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ