Эдийн засаг
Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн зээлийн хүүг зургаан хувь болгоно
Монголбанкнаас өчигдөр сар бүр хийдэг ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Цар тахалтай тэмцэх хуульд орж буй ипотекийн зээлтэй холбоотой хөтөлбөрийг танилцуулсан юм.
Тэрээр “Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 1-нээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд найман хувийн хүүнээс хоёр хувийг нь буцаан олгохоор болсон. Энэ шийдвэрийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бид Сангийн яамтай ярилцана. Орон сууцны зээлтэй 72 мянган зээлдэгч байгаа. 72 мянган зээлдэгчийн хэд нь төлбөрөө хойшлуулах хүсэлтээ ирүүлэх нь үү. Түүнээс шалтгаалаад хэдэн зээлдэгчийн хоёр хувийн хүүгийн татаасыг олгох вэ гэдгийг шийднэ” гэсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.