Дэлхий дахинд
Беларусийн ерөнхийлөгч “COVID-19”-ийг үл ойшоон Ялалтын баярыг тэмдэглэнэ гэв
Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко коронавирусийн халдварыг үл ойшоодог нэгэн гэдгээрээ сүүлийн үед “алдаршиж” буй. Тэгвэл энэ сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаалыг цуцлахгүй эсрэгээрээ цэргийн жагсаал хийнэ хэмээн мэдэгдлээ.
Энэ жил Ялалтын баярын түүхт 75 жилийн ойн баяр тохиож буй. Энэ талаар Лукашенко “Коронавирусийн халдварын улмаас Ялалтын баярын цэргийн жагсаалыг цуцална гэсэн юм байхгүй. Би энэ талаар маш удаан эргэцүүлэн бодсон. Бидний хувьд Ялалтын баярын цэргийн жагсаал бол ард түмний эрэлхэг зориг, тууштай байдал, түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, тус улсад эрх чөлөө авчирсан хүмүүсийн хөдөлмөрч хүндэтгэлийн илэрхийлэл юм. Эдгээр хүмүүс бидний төлөө амь насаа золиосолсон” гэв.
Түүнчлэн тэрбээр цэргийн жагсаалыг бид зохион байгуулна гэдгээ ирж үзэх эсэх нь ард түмний эрх. Бид хэнийг ч хүчлэхгүй. Вирусийн халдвар авна хэмээн айдастай буй хүмүүсийг бид бас ойлгоно гэдгийг онцолсон байна.
Сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Беларусийн Батлан хамгаалах яамнаас тус улсын армийн цэргүүд дунд коронавирус халдвар тархсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Ялалтын баярын жагсаалд бэлдэж байсан 15 мянган цэргийн албан хаагчийг 14 хоног тусгаарласан юм.
Өнөөдрийн байдлаар Беларусь улсад коронавирусийн халдвар авсан 16,705 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 99 хүн нас барсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд тохиох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ