Дэлхий дахинд
БНСУ-ЫН ХЗЯ-нд “сайн дураар нутаг буцах хүсэлт”-ийг хүлээн авахаар болжээ
БНСУ-ын Хуул зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Хууль бусаар оршин суугаа иргэдийн талаар баримтлах бодлого”-ыг хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өршөөлийн аян зарлаад байна.
Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан дэлхийн олон улс орнууд нислэгээ цуцлах, хойшлуулах арга хэмжээ авч байгаа тул хууль бусаар оршин сууж байгаа иргэд нутаг буцах онгоцны тийз нь баталгаажихгүй байгаа тул “сайн дураар нутаг буцах хүсэлт” /자진출국 신고/ гаргах боломжгүй болоод байна.
Иймээс БНСУ-ын ХЗЯ-аас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нутаг буцах нислэгийн тийзийг шаардахгүйгээр өршөөлийн аянд хамрагдаж “сайн дураар нутаг буцах хүсэлт”-ийг хүлээн авахаар болсон байна.
Иргэд хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
1. Оршин суугаа газрынхаа харъяалах ГИХГ/immigration/-т өөрийн биеэр очиж сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국 신고서/, сайн дураар нутаг буцах баталгаа /자진출국 서약서/ зэргийг бичиж Монгол Улсын гадаад паспортын хамт өгч хүсэлт гаргана.
2. Сайн дураар БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаагаар олгох ба энэ хугацаанд нутаг буцах боломж гарсан даруйд БНСУ-ын хилээр гарна.
3. Зөвшөөрөл олгогдсон 30 хоногийн хугацаанд нутаг буцах боломж гараагүй тохиолдолд сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан ГИХГ-т дахин очиж сунгалт хийлгэнэ.
4. БНСУ-ын ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан “сайн дураар нутаг буцах хүсэлт” гаргах тохиолдолд нислэгийн тийз заавал байх шаардлагатай.
5. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл олгогдсон хугацаанд гарч чадаагүй тохиолдолд албадан нутаг буцаана.
6. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345 утсанаас тодруулна уу. Лавлах утас: “1345” залгаад гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, монгол хэлийг “7 * ”-ийг дарж холбогдоно.
Эх сурвалж: Элчин сайдын яамны консулын хэлтэс
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ