Дэлхий дахинд
ОХУ-д агаарын парадын бэлтгэлд 70 онгоц, нисдэг тэрэг оролцлоо
Тавдугаар сарын дөрөвний өдөр Оросын нийслэл Москва хотноо Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан агаарын парадын бэлтгэл болж өнгөрсөн талаар ВВС дамжууллаа.
Энэ жил дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор газарт хийх парадыг хойшлуулсан юм. Гэхдээ тавдугаар сарын есний өдөр Москва дээгүүр онгоц, нисдэг тэрэгнүүд нисэж, үдэш нь баярын ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын дөрөвний өдөр агаарын парадын бэлтгэлийн үеэр 70 гаруй цэргийн онгоц, нисдэг тэрэг Москва хот дээгүүр ниссэн байна. Түүнчлэн дуунаас хэт хурдан пуужингууд тээвэрлэх чадвартай МиГ-31К сөнөөгч, тав дахь үеийн Су-57 сөнөөгчид, радиолокацийн тагнуулын А-50 онгоц, Ил-76 тээврийн онгоцууд, Ту-95МС болон Ту-160 стратегийн бөмбөгдөгчид, Ту-22М3 алсын бөмбөгдөгчид, Су-24 болон Су-34 фронтын бөмбөгдөгчид нисэн өнгөрчээ.
Агаарын парадын бүрэлдэхүүнд МиГ-29 , Су-30, Су-35С сөнөөгчид, мөн Ми-26, Ми-8, Ка-52, Ми-35, Ми-28Н нисдэг тэрэгнүүд оролцсон бол парадын төгсгөлд Су-25 зургаан довтлогч ниссэн байна.
Агаарын парадын бэлтгэлийг явуулахын тулд Москва хотын дээгүүрх агаарын орон зайг ашиглахад тодорхой хязгаарлалтууд тавьсан бөгөөд харин энэ нь Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлээгүй гэж “Росавиация” мэдэгджээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 вирусийн цар тахлын улмаас Улаан талбайд зохион байгуулагддаг парадыг хойшлуулахаар болсон тухай өмнө нь мэдэгдэж байлаа. Мөн өвчлөл буурах хүртэл “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээг хойшлуулж байгааг дуулгасан юм. Харин тавдугаар сарын есний өдөр агаарын парад болон ёслолын буудлагууд Оросын томоохон хотуудад болох аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ