Дэлхий дахинд
Афганистанд явагдсан коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалтад манай үүрэг гүйцэтгэгчид оролцлоо
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцжээ.
Тодруулбал, манай үүрэг гүйцэтгэгчид ХБНГУ, Бельгийн Вант улсын сургагч багш нартай хамтран “Амьд гарах арга ухаан” болон Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тус тус сургалт, дадлагуудыг ажиллагааны газарт зохион байгуулж, харилцан туршлага солилцов.
Амьд гарах арга ухааны сургалтаар говь хээрийн бүсэд оромж барих, гал гаргах, ус олох, олс зангилгаа зангидах, байр зүйн баримжаалал хийх, тактикийн татан гаргалт хийх зэрэг сургалтыг онол, дадлагаар хийж гүйцэтгэв.
Дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаад буй шинэ коронавирусийн халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын талаар бие бүрэлдэхүүнтэй “Мармал” баазын эрүүл мэнд, эрүүл ахуйн эмч, ХБНГУ-ын II шатлалын эмнэлгийн эрүүл ахуйч эмч, цэргийн багийн эмч нарын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Түүнчлэн ДЭМБ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ЗХЖШ-ын эрүүл мэндийн хэлтсээс боловсруулан гаргасан заавар зөвлөмжүүдийг үндэслэн урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан амны хаалт, нөмрөг оёж, өдөр тутмын үйл ажиллагаа болон үүрэг гүйцэтгэлтэд ашиглаж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ