Эдийн засаг
“Баянгол зочид буудал”-ын ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ
Монголын Хөрөнгийн биржийн энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 81,875,122.03 төгрөгийн үнийн дүн бүхий 744.763 ширхэг хувьцааг өчигдөр арилжжээ. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна.
Энэ өдөр “Баянгол зочид буудал” (BNG+6.00%) болон “Тавантолгой” ХК (TTL+4.42%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан гурил тэжээл” (DAR-8.66%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN-7.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байсан аж.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 826 сая төгрөгийн үнийн дүн бүхий 10 сая ширхэг хувьцаа арилжаалсан бөгөөд “TOP 20” индекс 0.14 хувиар өсч, 16603.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,447,142,912,062.29 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МХБ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.