24 баримт
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай холбоотой 24 баримт
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймагтаа МАН-аас нэр дэвшиж байгаа билээ. Түүнтэй холбоотой 24 баримтыг уншигч танд хүргэж байна.
Баримт 1. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сүхбаатар аймгийн уугуул боловч Дархан хот шилжиж очин, дунд сургуулиа дүүргэсэн.
Баримт 2. МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.
Бартимт 3. Монголбанк хэмээх их айлын босгыг 1997 онд алхаж, хянан шалгагчаас Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болтлоо өсч дэвшсэн нэгэн.
Баримт 4. Ер нь түүнийг сонирхох аваас банкирын тухай өгүүлэх вий. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан удаатай.
Баримт 5. Банкир Б. Жавхлан тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцанд аж төрдөг.
Баримт 6. Тэрбээр ХОМ-д 161 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх малтай түүний 20 нь хурдан удмын адуу гэж мэдүүлжээ. Бас 40 сая төгрөгний үнэт эдлэлтэй гэжээ.
Баримт 7. Түүнийг улстөрд Сү.Батболд хөтөлж авчирсан гэдэг. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй ойрын хамаатан, үеэлүүд гэх нь ч бий.
Баримт 8. Намтартаа Америкийн нэр бүхий сургуульд төгссөн гэж бичдэг ч угтаа хэлний курсэд л суралцаж байжээ.
Баримт 9. Америкад сурч ажиллаж байхдаа Б.Жавхлан ЖДҮХСангийн захирал С.Төгсбилэгтэй танилцсан ба тэдний холбоо үргэлжилсээр түүнийг ЖДҮХСангийн захирлаар томилуулжээ.
Баримт 10. Б.Жавхлан иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-гийн зээл авсан гишүүдийн нэгэн адил нэр бүхий компаниудад зээл олгуулахаар нөлөөлж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг нар луу утсаар ярьж байсан гэдгийг өдөр тутмын хэвлэлүүд нотолж байжээ.
Баримт 11. Түүнийг ЖДҮХС-аас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “ Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байжээ.
Баримт 12. Төрийн халамжийн бодлогыг хавтгайруулах хэрэггүй гэж үздэг. Халамжийн зарлага биш төсвийн орлого талдаа анхаарахыг чухалчилдаг. Гэхдээ өөрөө халамж болон танилын нүүрээр хөрөнгө оруулалтыг татдаг гэдгийг нотолсон нь ЖДҮ-чид болсноос нь харж болно.
Баримт 13. Спортын төрлөөс хоккей сонирхдог ба Монголын хоккейн холбооны тэргүүнээр ажилладаг.
Баримт 14. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Сайн” хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд төгрөгийн зөрчил хяналт шалгалтаар илэрсэн ба Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ шалгаж эхэлсэн ба Б.Жавхлан нь энэ үед Монголбанкны хяналт шалгалт хариуцаж байсны хувьд хамтдаа шалгуулах ёстой гэж хэвлэлүүд онцолж байжээ. Энэ бол ганц Н.Золжаргалд хамаарах бус Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан ч бас хариуцлага хүлээх ёстой гэгдэж байжээ.
Баримт 15. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлье гэж горимын санал гаргаж, ”Хүрэлсүхийн микрофон хийхээ боль” гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байв. Хууль тогтоогчийн хувьд хуулийн мэдлэггүйгээ харуулсан хэрэг ба энэ нь Сангийн сайдад санаархаж хуулиас давсан санал гаргасан гэж хэвлэлүүд онцолж байв.
Баримт 16. Тэрбээр дээр дурдсанчлан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохоор зүтгэсэн нь төрөл садны холбоогоо ч дахин ашиглах гэсэн бодолтой байсных болов уу.
Баримт 17. Анх удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан тайлангаа дарханчуудад тайлагнасан ба бусад гишүүдийн адил төсвийн хөрөнгө оруулалт болон бусдын хийсэн ажлаар хүүдэгнэсэн нь ч бас итгэл хүлээлгэсэн сонгогчид нь таалагдсангүй.
Баримт 18. Түүнийг дарханчууд танихгүй шахам байсаар дөрвөн жилийг үдэж байна. Товчхондоо Б.Жавхлан өөрийн төгссөн дунд сургуулийн хамт төгссөн болон дээш, доош 2-3 төгсөлтийнхнөө л “тойглосоор” иржээ.
Баримт 19. Б.Жавхлан жижиг тойргоос сонгогдож, тэрхэн хэсгээ багахан усалсан учраас томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулах болсон нь түүнд хүнд цохилт болсон. Дарханы сонгогчид нь түүнээс Дарханы замаа нэхэж буй бөгөөд Дарханчуудын өмнөөс энэ замын асуудалд анхаарал тавьсангүй, бид амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна гэж гомдоллож байна.
Баримт 20. Томсгосон тойргоос нэр дэвшихээр Б.Жавхлангийн хувьд ялалт байгуулах нь эргэлзээтэй. Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай “гар” барьсан. Тэгсний хүчинд өөрийн хүмүүсээ Засаг даргын Тамгын газар болон аймгийнхаа төрийн байгууллагуудад шургуулж, бүр даргаар томилуулсан.
Баримт 21. УИХ-д анх удаагаа сонгогдон ажилласан банкираас сонгогчид нь ихийг хүлээсэн. Гэвч амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нь хомс. Харин ч хуучин улс төрчидтэй адил хувиа борлуулж, довоо шарлуулахыг урьтал болгож, нэрээ хугалав. Нэр хугарахаар яс хугар гэдэг сэн.
Баримт 22. Эдийн засгаа дэмжихийн тулд пандемик бонд гаргах хэрэгтэй гэж санал гаргаж байсан байна. Энэ удаагийн эдийн засгийн хямрал 2008 болон 2010 оны хямралуудтай харьцуулахад бүтцийн хувьд өөр байна гэж УИХ-ын гишүүн Б.Жавхлан дүгнэж байжээ.
Баримт 23. Сошиал сүлжээг эрх баригчид хяналтдаа авахыг эрмэлзэж ирсэн ба хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх талбарыг хаахаар санаархсан үйлдлүүд гарч байсан. Сошиал сүлжээнд хурууны хээ, регистрийн дугаараараа орох асуудлыг ч Б.Жавхлан ярьж байлаа. Залуу хүний хувьд энэ тал дээр илүү дэвшилтэт үзэлтэй байж болмоор.
Баримт 24. Тэр өөрийгөө олон нийтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой гэж мэдэгдэхийг хүсдэггүй ч үйл хөдлөлөөрөө байнга илэрхийлдэг. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч Б.Жавхланг тойрог руу нь илгээхээр болсон. Энэ тухайгаа өөрөө цахим орчинд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт багтаж, нэр дэвших эрхээ авлаа гэж мэдэгджээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.