Дэлхий дахинд
Олимпын медальт Чуны барилдах эрхийг бүх насаар нь хасчээ
Өмнө нь бид та бүхэндээ Өмнөд Солонгосын жүдогийн спортын оддын нэг, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Ван Ки-Чуныг өсвөр насны охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр/2020.05.21/ БНСУ-ын жүдогийн холбоо түүнийг хөөж байгаагаа зарлалаа. Тус холбооны удирдлагын мэдээлж буйгаар хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа Ван Ки-Чуныг холбооноосоо хөөж, бүх насаар нь жүдо бөхтэй холбоотой ажил хийх, тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.
БНСУ-ын жүдо бөхийн холбоо(KJA)-ны сахилгын хороо түүнийг “жүдо бөхийн шударга байдал, нийгэмд эзлэх нэр хүндийг унагаасан” гэж үзэн тавдугаар сарын 13-ны өдөр санал нэгтэй энэхүү шийдвэрийг гаргажээ. Ван Ки-Чунд давж заалдах долоо хоногийн хугацаа байсан ч тэрбээр өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, давж заалдаагүй гэнэ. Мөн түүний хар бүсийг ч хураасан байна.
Ван Ки-Чун 1995 оноос эхлэн жүдогоор хичээллэн 2007 болон 2009 онуудад ДАШТ-нд түрүүлж 2008 оны Бээжингийн олимпийн -73 кг жинд гайхалтай барилдаж мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэрбээр 2016 онд зодог тайлан төрөлх Дэгү хотдоо өөрийн нэрээр жүдогийн бэлтгэлийн төвөө нээж, өдгөө Өмнөд Солонгос улс даяар зургаан салбартай болж хүрээгээ тэлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ