Дэлхий дахинд
Ким Жон Ун өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Ким Жон Уны эрүүл мэнд, цаашлаад амь насны тухай эргэлзээ бүрэн арилаагүй байхад тэрбээр улсынхаа армийн удирдагчдыг “стратегийн хүч”-ээ нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг уриалжээ.
Энэхүү тушаалыг тэрбээр өчигдөр/2020.05.24/ цэргийн командлагчид болон Умард Солонгосын аюулгүй байдлын албаны гишүүд гэх мэт цөөн хүнийг цуглуулж байгаад өгсөн хэмээн төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээлсэн байна.
Түүний зохион байгуулсан энэ уулзалт нь дайсны зэвсэгт хүчний их, бага заналхийлэл болон түүнийг хэрхэн зохицуулах тал дээр илүү анхаарсан гэнэ. Уулзалтын үеэр армийн удирдагчид армийн галт зэвсгийн тоог нэмэх, их бууны ангийн чадварыг өсгөх зэрэг асуудлыг хэлэлцэж, илүү хүчирхэг байлдааны арга хэрэгсэлтэй болохыг уриалжээ.
“Уулзалтын үр дүнд Умард Солонгос дайсны цөмийн зэвсгээс хамгаалах талаар шинэ стратеги боловсруулж, зэвсэгт хүчний байгууламжийг өргөжүүлж, хөгжүүлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа” хэмээн KCNA агентлаг уулзалт болсон цаг, газрыг нууцлан мэдээлсэн байна.
Гэвч Умард Солонгос өөрсдөө энэ оны эхээр богино, дундын зайн хэд хэдэн пуужингийн туршилт хйисэн билээ.
Ийнхүү цэргийн удирдлагуудтайгаа уулзалт зохион байгуулсан болон энэ сарын эхээр үйлдвэрийн нээлтэд оролцсон нь сүүлийн үед түүний эрүүл мэнд, амь настай холбоотой эргэлзээг эцэслэх баталгаа болж байна. Ким Жон Уныг зүрхний хагалгаанд орсон, улмаар үхлийн ирмэг дээр байгаа гэх цуурхал олон мэдээллийн хэрэгслээр тарсан ч баталгаатай эх сурвалжууд түүнийг үгүйсгэж байсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ