Энтертайнмент
Кобигийн охин хөлд оржээ
Сагсан бөмбөгийн спортын домог Коби Брайантын эхнэр Ванесса Брайант өөрийн инстаграм хуудсандаа бага охин Капригийнхаа хөлд орж байгаа бичлэгийг нийтэлжээ. 11 сартай Капри өрөөн дундуур алхан ээж дээрээ ирж байгаа бичлэгийг оруулан “Миний хонгор, Коко Бийн минь чамаараа бахархаж байна. Чамайг чадна гэдгийг үргэлж ээж нь мэддэг байсан” хэмээн тайлбар бичжээ.
Коби болон Ванесса нар 2001 онд гэрлэж, Жианна, Бианка, Наталиа, Капри хэмээх дөрвөн охины эцэг эх болгооцжээ. Харамсалтай нь өнгөрөгч нэгдүгээр сард Коби Брайант, түүний 13 настай охин Жианна болон бусад долоон хүн нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.