Дэлхий дахинд
Бразилд хүнд хэвээр байгаа ч хорио цээрийг сулруулав
Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдөр/2020.06.03/-ийн байдлаар дэлхий дахинд 6,472,662-т хүрсэн бол нас барагсдын тоо 381,697, эдгэрсэн хүний тоо 2,985,901-т хүрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 109,466 шинэ тохиолдол, 4,507 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс идэвхтэй халдварын тоо 3,105,064 байгаа бол 54,473 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дэлхийн нэг сая хүн тутмын 830 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол сая хүн тутмын 49 нь covid-19 өвчний улмаас нас барж байна.
АНУ-д хоногт 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 1,8 сая даваад байгаа бол цар тахалд хамгийн их хохирол амсч буй Латин Америкийн хамгийн том улс Бразилд хоногт 27 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо 556 мянга давжээ. Бразилд ийнхүү нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч зарим бизнесүүдийг нээж эхлэхээр төлөвлөжээ. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 31 мянга хүрээд байгаа юм.
Бразилийн зарим хэсэг сүм хийд, автомашины дэлгүүр, тавилга, чимэглэлийн дэлгүүр гэх мэт чухал ач холбогдолгүй бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бол цар тахалд хамгийн их өртсөн Сан Паулу мужид даваа гаригаас худалдааны төвүүд, оффисууд, үл хөдлөх хөрөнгийн компаниудыг үйл ажилллагааг дахин сэргээжээ. Мөн Рио-де-Жанейро хот мягмар гаригаас зарим хязгаарлалтыг цуцалж, оршин суугчид цэцэрлэгт хүрээлэнд очиж дасгал хийж, далайд сэлэх боломжийг нээсэн байна.
АНУ-ын хувьд сүүлийн өдрүүдэд цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас нас барсан өнгөт арьст эр Жорж Флойдын үхлийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас халдварын тархалт эрс нэмэгдэх магадлалтай байгаа юм. Бразил болон АНУ-ын дараа Энэтхэг, ОХУ улсууд хоногт шинээр илрэх халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж байна. Энэ хоёр улсад хоногт найман мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Цар тахалд хамгийн их хохирол амсч буй 10 улсын тоон мэдээлэл, 2020.06.03-ны 07.30 цагийн байдлаар:
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ