Дэлхий дахинд
Бээжингийн коронавирусийн шинэ дэгдэлт Уханиас ч аюултай

Урд хөршийн нийслэлд коронавирусийн шинэ дэгдэлт бодсоноос ч аюултай бөгөөд халуун уур амьсгалд маш хурдацтай тархаж болзошгүй байгаа талаар эрдэмтэд анхааруулжээ. Гадны хэвлэлүүдэд бичиж буйгаар, хятадууд Бээжинд дэгдсэн коронавирусийг Европоос зориудаар “зөөвөрлөн” тараасан хэмээн хардаж байгаа аж.
ХЯТАДУУД КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ДЭГДЭЛТИЙН БУРУУТНЫГ НЭРЛЭВ
Бээжингийн “Шиньпади” хэмээх хүнсний томоохон захаас коронавирусийн шинэ халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Хятад эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү шинэ дэгдэлт нь Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй юм байна. Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судлаачид энэ удаагийн дэгдэлт Европоос гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хятадын эрдэмтэд энэ удаад вирус маш эрчимтэй тархаж буй талаар мэдэгдсэн байна. Ухань хотод вирус хүйтний улиралд тархалт өндөртэй байсан бол Бээжингийнх халууны улиралд хурдацтай тархаж байгаа аж. Гэвч мэргэжилтнүүд эртнээс дэгдэлтийг зогсоож, хяналтад авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.
Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн тархвар судлаач Ву Цуньи “Бээжин цаг тухайд нь яаралтай арга хэмжээ авсан. Халдвар авсан хүмүүст хоёр хоногийн дараа шинж тэмдгүүд илэрч болно. Хэрэв тохиолдлын тоо мэдэгдэхүйц нэмэгдэхгүй бол тахал тогтворжсон гэж үзэх боломжтой” гэж хэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн Даваа гариг (2020.06.14)-т БНХАУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэнд санаа зовниж байна гэж мэдэгдсэн билээ. Түүний мэдээлснээр, сүүлийн 50 гаруй хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй Бээжинд халдвар голомтлон тархсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн бөгөөд нийт 100 гаруй тохиолдол илэрчээ.
ДЭМБ-ын тэргүүн “Халдвар дахин тархаж болзошгүй тул улс орнууд сонор сэрэмжтэй байх ёстой. Халдварын тархалтыг хяналтад авсан орнууд ч ялгаагүй. Бээжинд халдвар хаанаас тархсан болон тархалтын хүрээг судалж байна” гэж мэдээлжээ.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан “Халдварын шинэ голомт үүсэх, ялангуяа хаанаас тархсан нь тодорхойгүй байх нь санаа зовоосон асуудал байсаар ирсэн. БНХАУ дахь ДЭМБ-ын баг тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Covid-19-ийн тохиолдлын тоо тавдугаар сарын эхээр дөрвөн саяд хүрсэн бөгөөд үүнээс хойш тавхан долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.
БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотод илэрсэн халдварын шинж тэмдэггүй сүүлийн гурван тохиолдлын нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарч, өнгөрсөн Даваа гариг (2020.06.14)-т эмнэлгийн хяналтаас гарсан байна. Тус хотын Эрүүл мэндийн хорооноос “Уханьд Даваа гаригийн байдлаар халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоо тэг болж, тэдэнтэй ойр байсан бүх хүн эмнэлгийн хяналтаас гарсан. Халдварын шинж тэмдэггүй сүүлийн тохиолдлуудад хийсэн нуклейн хүчлийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж мэдээлжээ.
Уханийн оршин суугчдыг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулахад халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрсэн бөгөөд тэдний ойрын хавьтал болох 1174 хүнийг тогтоож, тусгаарласан байна.
Дээрх 300 халдвар тээгчээс бусдад халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Уханьд Даваа гаригийн байдлаар Covid-19-ийн батлагдсан, сэжигтэй нэг ч тохиолдол байхгүй гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
40 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНИЙ 32 НЬ ДОТРООСОО ХАЛДВАРЛАЖЭЭ
Эх газрын Хятадад Даваа гариг (2020.06.14)-т “COVID-19” халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэний 32 нь дотоодоосоо халдварласан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлсэн байна.
Дотоодоосоо халдварласан шинэ тохиолдлын 27 нь Бээжин хотод, дөрөв нь Хэбэй мужид, нэг нь Сычуань мужид бүртгэгджээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Хятадад энэ сарын 15-ны байдлаар халдварын 83221 тохиолдол бүртгэгдсэнээс 78377 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 210 хүн эмчилгээ хийлгэж буй юм байна. Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1845 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1752 нь эмнэлгээс гарсан бол 93 хүн эмчлүүлж буй бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, Даваа гаригийн байдлаар 4340 хүн эмнэлгийн хяналтад байсан бөгөөд тухайн өдөрт 225 хүн ажиглалтаас гарчээ. Мөн эх газрын Хятадад мөн өдөр халдварын шинж тэмдэггүй зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн өдрийн байдлаар 110 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 63 нь зөөвөрлөгдөн иржээ.
Энэ сарын 15-ны байдлаар Хонконгод коронавирусийн халдварын 1112, Макаод 45, Тайваньд 445 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгод дөрөв, Тайваньд долоон хүн нас барсан аж. Мөн Хонконгод 1067, Макаод 45, Тайваньд 443 хүн эдгэрсэн байна.
Хятадын Эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь “Даваа гаригийн өглөөний 6 цагийн байдлаар Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээ хийх 193 хэсэг байгуулсан. Бээжингийн Фэнтай дүүргийн “Шиньфади” жимс, хүнсний ногоо, махны бөөний захтай холбоотой 8950 хүнээс шинжилгээ авснаас 6075 сорьцыг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Бээжинд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Шиньфади” захтай холбоотой байсан” гэж хэлжээ.
Ням гаригийн 14:00 цагийн байдлаар “Шиньфади” захын ойр орчимд амьдардаг 47510 хүнээс сорьц цуглуулж, 6284-ийг нь шинжлэхэд бүгд сөрөг гарчээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд “Шиньфади” зах дээр очсон 29386 хүнээс сорьц цуглуулж, 12973-ыг нь шинжлэхэд халдвар илрээгүй байна.
Эх сурвалж: REUTERS, XINHUA

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм18 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг16 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг21 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ