Шинэ-Зеландын зүүн хойд эрэгт өнөө өглөө (2020.6.19) 7.4 магнитуд газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэлээ. Шинэ-Зеландын цаг уурын агентлагийн Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төв нь нэн даруй цунамийн гамшгаас сэрэмжлүүлэх мэдээлэл гаргасан байна. Тус сэрэмжлүүлэгт газар хөдлөлтийн голомтод ойр 300 км газарт цунами үүсэх магадлалтай гэжээ. Харин тус улсын онцгой байдлын газраас далай эргийн оршин суугчдад цунамийн гамшиг учраагүй хэмээн мэдээлжээ.
Хүчтэй газар хөдлөлтийн голомт Кермадекийн арлуудаас зүүн хэсэгт идэвхтэй галт уулуудын орчимд байсан аж. Шинэ-Зеландын хойд арлын оршин суугчид хүчтэй чичирхийлэл мэдэрсэн талаар мэдээлжээ. Түүнчлэн хүчтэй газар хөдөлсний дараа 2.6 магнитуд хүртэлх хэд хэдэн чичирхийлэл бүртгэгсдэнийг геологийн судалгааны байгууллагас мэдээлсэн байна.
Эх сурвалж: News Week