Эдийн засаг
Ногоон зээлийг банкууд хэрхэн дэмжиж буй тухай тогтмол мэдээлэхээр боллоо
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи” батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар боллоо.
2020 оны 1 дүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5%-ийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2%-иар буурчээ.
Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1% буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6% буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4% буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0% буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4% буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.
2020 оны 3 дугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0% буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3% буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8% буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.
Ногоон зээлийн статистик мэдээллийг эндээс авна уу.
Цаашид нэгдсэн мэдээллийг улирал бүр олон нийтэд зарлаж байх болно.
Эх сурвалж: Монголбанк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.