Эдийн засаг
Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг боловсрууллаа
Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан Та бүхэнд хүргэж байна. Уг тайлан нь (1) Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл эмзэг байдал, (2) Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл, (3) Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын голлох эрсдэл, эмзэг байдал, (4) Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний тухай нийт дөрвөн бүлгээс бүрдэж байна. Энэ удаагийн тайланд Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, түүнийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ, Монгол Улсын санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, цаашид санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлуудын талаар тусгасан нь өмнөх тайлангуудаас онцлог боллоо. Тайланг Монголбанкны веб хуудасны “Санхүүгийн тогтвортой байдал” цэс эсвэл эндээс татан авна уу.
Эх сурвалж: Монголбанк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.