Энтертайнмент
“Boeing”-ийн анхны сансрын хөлгөөр зорчих эмэгтэй нисгэгчийг зарлалаа
“SpaceX” компанийн “Crew Dragon” хөлөг өнгөрсөн тавдугаар сард анхны сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэснээр АНУ 10-аад жилийн дараа өөрсдийн хөлгөөр сансарт нисэх эхлэлээ тавьсан билээ. Тэгвэл “NASA” болон “The Boeing” компани хамтран “CST-100 Starliner” хөлгийг 2021 онд сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа ба уг хөлгөөр сансрын тойрог замд хүрч ажиллах сансрын нисэгч эмэгтэйн нэрийг “NASA” өчигдөр /2020.08.25/ зарлажээ.
Африк гаралтай эмэгтэй, 49 настай Жанет Эппс ирэх онд “Boeing”-ийн хөлгөөр анх удаа сансарт нисэх нисэгчдийн нэгээр тодорсон байна. Түүнээс гадна өөр хоёр нисэгч хамт тойрог замд ажиллах ба үлдсэн хоёр нисэгчийн нэрийг хараахан зарлаагүй байна.
Эппс 2018 онд Оросын Союз хөлгөөр тойрог замд хүрэх Америкийн багийн бүрэлдэхүүнд шалгараад байсан ч нислэгээс таван сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар хасагдаж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.