Бусад
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзлаа

Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгааг онцоллоо. Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна. БНХАУ-д их дээд сургууль, дунд сургуулийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан манай оюутан сурагчид БНХАУ-руу зорчих мөн холимог гэр бүлийн гишүүд БНХАУ-д зорчих хүсэлт илэрхийлж байгаа. Энэ асуудлыг Хятадын тал нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол-Хятадын парламентын бүлэг 2 орны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа илэрхийлээд, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймагт махны үйлдвэр баригдаж байна. Ковид 19 цар тахлын улмаас үйлдвэрийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Энэ махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир энэ төслийг дэмжиж ажиллана гэж итгэж байна хэмээлээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруй ковид 19 цар тахлын улмаас нүүрс тээвэрлэлт эрс буурсан асуудлыг Монголын талаас хэд хэдэн удаа анхааралдаа авч нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Хятадын талаас онцгой анхааран, идэвх чармайлт гарган ажилласан. Одоо цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл нүүрс тээвэрлэлтийн автомашин хилээр нэвтэрч тоо эрс нэмэгдсэн, таатай нөхцөл бүрдсэн гэлээ. Мөн хамгийн хүнд хэцүү цагт Монголчууд хөрш улсдаа тусламжийн гараа сунгаж 30 мянган хонь бэлэглэсэн явдалд Хятадын бүх ард түмэн баяртай байгааг уламжиллаа. Мөн энэ түүхэн үйл хэрэг дэлхийд 2 орны найрсаг хамтын ажиллагааг таниулсан үйл явдал болсон гэдгийг тодотголоо.
Уулзалтын төгсгөлд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж буй нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд талууд идэвх санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ