Connect with us

Энтертайнмент

“Гэгээн Муза-15” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол боллоо

Нийтэлсэн

-

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр (2020.08.30) “Хүн” театрт болж өндөрлөлөө.

“Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдсөн.

Энэ удаагийн “Гэгээн муза-15” наадмын оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорлоо. Харин түүний хань, гавьяат жүжигчин  Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм.

Драмын урлагийн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа шалгарлаа. Театр, урлагийн гэгээн сүм болох “Гэгээн муза” олон улсын наадмыг залуу уран бүтээлчид чимж, уран бүтээл, ур чадвараараа өрсөлдөв. Тэр дундаа Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Гэгээн муза-15” наадмыг “өнгөллөө”. Тэд хүүхдийн жүжгийн төрлөөр “Мангасуудын хаан” уран бүтээлээ “сойж”, зургаан номинацийн тавыг нь хүртсэн юм.

“Гэгээн муза-15” олон улсын наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцсон. Мөн Монгол, ОХУ, Словени, Хонконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран ажиллав.

“Гэгээн муза-15” олон улсын наадмын шилдэг уран бүтээлчидтэй танилцъя.

Драмын жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

•“Бүсгүйн зурвас” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
•“Заратустра” жүжгээр найруулагч Ж.Амарзаяа
•“Галзуу хот” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
•“Лир ван” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж
•“Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр найруулагч Сойжин Жамбалова
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгээр найруулагч Рейнхард Ауэр /REINHARD AUER/

ШИЛДЭГ ТАЙЗНЫ ЗУРААЧ

•“Бүсгүйн зурвас” жүжгээр зураач Т.Ганхуяг
•“Заратустра” жүжгээр зураач С.Мягмар
•“Лир ван” жүжгээр зураач Д.Ганпүрэв
•“Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр зураач Ольга Богатищева
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгээр зураач Роберто Морелло /ROBERTO MORELLO/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

“Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан
•“Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
•“Заратустра” жүжгийн Ницщегийн дүрээр жүжигчин Ч.Чулуунсүх
•“Галзуу хот” жүжгийн Батболдын дүрээр жүжигчин Г.Эрхэмбаяр
•“Галзуу хот” жүжгийн Энхтөрийн дүрээр жүжигчин Г.Алтаншагай
•“Дүүлэн нис Бэлчир нутгийн түүх” жүжгийн Павелын дүрээр жүжигчин Солбон Ёндонов
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Язоны дүрээр жүжигчин Александр Флахэ /ALEXANDER FLACHE/

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

“Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин Б.Золзаяа
•“Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал
•“Заратустра” жүжгийн Элизабетийн дүрээр жүжигчин Б.Хишигбаяр
•“Лир ван” жүжгийн Гонрелиягийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Медеагийн дүрээр жүжигчин Габрэйл Ланжес /GABRIELE LANGES/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

•“Заратустра” жүжгийн Вагнерийн дүрээр жүжигчин Г.Мөнхжаргал
•“Галзуу хот” жүжгийн Өлзийгийн дүрээр жүжигчин Л.Сөрөлт
•“Лир ван” жүжгийн Эдмондын дүрээр жүжигчин Б.Даваахүү
•“Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Хамтралын даргын дүрээр жүжигчин Болот Динганорбоев
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Гераклесийн дүрээр жүжигчин Петер Шүлце-Сандөүв /PETER SCHULZE-SANDOW/

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

•“Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Г.Урнаа
•“Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Ж.Оюундарь
•“Галзуу хот” жүжгийн Энхмаагийн дүрээр жүжигчин Х.Намуун
•“Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Нюнягийн дүрээр жүжигчин Ольга Ранжилова-Ломбоева
•“Аргонавтуудын нутаг” /LANDSCAPE WITH ARGONAUTS/ жүжгийн Электрагийн дүрээр жүжигчин Сара Шэрер /SARAH SCHERER/

Хоёр хүний жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

•“Хувь заяаны хүлээс” жүжгээр найруулагч О.Итгэл
“Торгон дэнлүү” жүжгээр найруулагч О.Майдарравжаа
•“Хоёр хүний дэмийрэл” жүжгээр найруулагч С.Мягмар
•“Хайрын тухай бүүр түүрхэн” /VAGUELY ABOUT LOVE/ жүжгээр найруулагч Инна Соколова-Гордон /INNA SOKOLOVA-GORDON/
•“Инсенсо” /INSENSO/ жүжгээр найруулагч Эммануэл Кутсоурел /EMMANOUIL KOUTSOURELIS/
•“Би Гамлет” /I AM HAMLET/ жүжгээр найруулагч Ниладрее Бхаттачаряа /NILADREE BHATTACHARYA/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

•“Хувь заяаны хүлээс” жүжгийн Эрэгтэйн дүрээр жүжигчин Г.Алтангэрэл
•“Торгон дэнлүү” жүжгийн Синзабурогийн дүрээр жүжигчин Г.Ганбат
•“Хайрын тухай бүүр түүрхэн” /VAGUELY ABOUT LOVE/ жүжгийн Гуровын дүрээр Дмитрий Тронин /DMITRY TRONIN/
•“Би Гамлет” /I AM HAMLET/ жүжгийн Симоны дүрээр Ниладрее Бхаттачаряа /NILADREE BHATTACHARYA/,
•“Би Гамлет” /I AM HAMLET/ жүжгийн Томын дүрээр Паатха Пратим Бхаттачаряа /PARTHA PRATIM BHATTACHARYA/

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

•“Хувь заяаны хүлээс” жүжгийн Эмэгтэйн дүрээр жүжигчин Г.Номуун
•“Торгон дэнлүү” жүжгийн О Цуюны дүрээр жүжигчин Ц.Цэлмүүн
•“Хоёр хүний дэмийрэл” жүжгийн 1-р Эмэгтэйн дүргээр жүжигчин М.Тогтохжаргал
•“Хоёр хүний дэмийрэл” жүжигчин 2-р Эмэгтэйн дүрээр жүжигчин Б.Одгэрэл
•“Хайрын тухай бүүр түүрхэн” /VAGUELY ABOUT LOVE/ жүжгийн Анна Сергеевнагийн дүрээр Ксения Кохлер /XENIA KOCHLER/
•“Инсенсо” /INSENSO/ жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Анна Башчиева /Anna Bashchieva/
•“Инсенсо” /INSENSO/ жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Викториа Ромашка /VICTORIA ROMASHKO/

Хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

•“Нууцын эрэлд” жүжгээр найруулагч М.Ариунтуяа
•“Мангасуудын хаан” жүжгээр найруулагч Б.Мөнх-Амьдрал
•“Эрэлхэг Эльф Маранта” жүжгээр найруулагч Т.Батсэрээтэр

ШИЛДЭГ ТАЙЗНЫ ЗУРААЧ

•“Нууцын эрэлд” жүжгээр зураач Б.Бямбацэрэн
•“Мангасуудын хаан” жүжгээр зураач Н.Энхбаяр, С.Чулуунзаяа
•“Эрэлхэг Эльф Маранта” жүжгээр зураач М.Өнөболд

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

•“Нууцын эрэлд” жүжгээр хөгжмийн зохиолч В.Баттулга
“Мангасуудын хаан” жүжгээр хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

•“Нууцын эрэлд” жүжгийн Гэрэлийн дүрээр жүжигчин Г.Гандөш
•“Мангасуудын хаан” жүжгийн Ивээлт хүүгийн дүрээр жүжигчин Э.Батболд
“Эрэлхэг Эльф Маранта” жүжгийн Марантагийн дүрээр жүжигчин Ц.Энхбаяр

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

•“Нууцын эрэлд” жүжгийн Оюуны дүрээр жүжигчин Э.Ганчимэг
•“Мангасуудын хаан” жүжгийн Дугаар 55-ын дүрээр жүжигчин Т.Халиунсор

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

•“Нууцын эрэлд” жүжгийн Домч Яндагаагийн дүрээр жүжигчин Я.Өнөртуул
•“Нууцын эрэлд” жүжгийн Бөгтөр хүний дүрээр жүжигчин Д.Батмөнх
•“Мангасуудын хаан” жүжгийн Дугаар 16-ийн дүрээр жүжигчин Г.Энхболор
•“Эрэлхэг Эльф Маранта” жүжгийн Бяцхан Эльфийн дүрээр жүжигчин Д.Болор-Эрдэнэ

“Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын хүүхэд оролцооны бүтээлд нэр дэвшсэн уран бүтээлүүд:

Үзэгч хүүхдийн оролцоотой “Бамбуу” бага театрын бүтээл:
o “Бумбардай”
o “Ус”
o “Анхны цас”
o “Гурван тоорой сансар огторгуйгаар аяласан нь” жүжгүүд

  • Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театрын бүтээл “Тэнгэрийн тэмдэг” жүжиг

Хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

– “Ромео & Жульетта” жүжгээр найруулагч М.Цогт
“Гарын таван хуруу” жүжгээр найруулагч С.Баярсайхан
– “Бөх Шалбин” жүжгээр найруулагч И.Хас-Эрдэнэ, Ч.Түвшин

ШИЛДЭГ ТАЙЗНЫ ЗУРААЧ

“Гарын таван хуруу” жүжгээр зураач С.Ариунболд
– “Ромео & Жульетта” жүжгийн зураач Х.Амартүвшин
– “Бөх Шалбин” жүжгээр зураач С.Баярмагнай

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

– “Гарын таван хуруу” жүжгээр хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар
– “Бөх Шалбин” жүжгээр хөгжмийн зохиолч Г.Энхбаяр

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

– “Гарын таван хуруу” жүжгийн Шагдарын дүрээр жүжигчин Д.Бат-Ундрах
– “Ромео & Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Э.Эрхэмбаяр
“Бөх Шалбин” жүжгийн Шалбингийн дүрээр жүжигчин Э.Идэрболд

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

– “Гарын таван хуруу” жүжгийн Хүн чанарын дүрээр жүжигчин П.Адъяадулам
– “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин Б.Отгонжаргал
“Бөх Шалбин” жүжгийн Цэцэнгийн дүрээр жүжигчин А.Тогосоо

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

– “Гарын таван хуруу” жүжгийн Чулууны дүрээр жүжигчин Ц.Цогтбуян
– “Ромео & Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрээр жүжигчин Б.Бибиш
“Бөх Шалбин” жүжгийн Ёндонгийн дүрээр жүжигчин Д.Хосбаяр
– “Бөх Шалбин” жүжгийн Багшийн дүрээр жүжигчин П.Түмэннасан

Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ:

• “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл” жүжгээр найруулагч М.Цогт
• “Хорьдын сарнаар” жүжгээр найруулагч Г.Мишээл
• “Аль Мамлүүк” /AL MAMLOOK/ жүжгээр найруулагч Ахмед Абдулла Рашид /AHMED ABDULLA RASHED/
• “Шорон” /JAILHOUSE/ жүжгээр найруулагч Винисиус Пиедаде /VINICIUS PIEDADE/
• “Рудольф Нуреев 48 цаг” /RUDOLF NUREEV. 48 HOURS/ жүжгээр найруулагч Инна Соколова-Гордон /INNA SOKOLOVA-GORDON/
• “Цуст хурим” /BLOOD WEDDING/ жүжгээр найруулагч Пати Доменеч, Жорж Лопез /PATI DOMENECH, JORGE LOPEZ/
• “Хатагтай Капулет” /LADY CAPULET/ жүжгээр найруулагч Володимир Завальнюк /VOLODYMYR ZAVALNIUK/
• “Галзуугийн өдрийн тэмдэглэл” /DIARY OF A MADMAN/ жүжгээр найруулагч Ризески Георги /RIZESKI GJORGJI/

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН:

• “Аль Мамлүүк” /AL MAMLOOK/ жүжгийн Аль Мамлүүкийн дүрээр жүжигчин Абдулла Али Альхадейм /ABDULLA ALI ALKHADEIM/
• “Шорон” /JAILHOUSE/ Төгөлдөр хуурчийн дүрээр жүжигчин Винисус Пиедаде /VINICIUS PIEDADE/
• “Рудольф Нуреев 48 цаг” /RUDOLF NUREEV. 48 HOURS/ жүжгийн Рудольф Нуреевын дүрээр жүжигчин Андрей Мошой /ANDRE MOSHOI/
• “Галзуугийн өдрийн тэмдэглэл” /DIARY OF A MADMAN/ жүжгийн Аксентий Ивановичийн дүрээр жүжигчин Бобан Алексоски /BOBAN ALEKSOSKI/

Хүндэт “Муза” цомын эзэд:

Шүүгчдийн нэрэмжит шагнал:

  • Грек улсын уран бүтээл

Шилдэг залуу уран бүтээлчийн шагнал:

  • “Хайрт минь энэ бол ердөө эхлэл” жүжгээр Дархан-Уул аймгийн театрын жүжигчин Ч.Дунгаамаа
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим