Эдийн засаг
Гадаад худалдааны тэнцэл 846.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш (2020.08.13-ны байдлаар) оны эхнээс 3.5%, өмнөх оны мөн үеэс 6.9%-иар суларчээ. ТОП-20 индексийн үзүүлэлт 16,540 болж, оны эхнээс 14.4%-иар буурсан ч сүүлийн 14 хоногийн хугацаанд харьцангуй тогтвортой байгаа аж.
Монголбанкнаас мэдээлснээр, энэ оны долдугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 6,730.7 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 846.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Монгол Улс зөвхөн долдугаар сард 960.6 сая ам.долларын экспорт, 482.1 сая ам.долларын импорт хийсэн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.