Бусад
МУИС-ийн оюутнуудад зориулсан тэтгэлгүүд

Монгол улсын ууган их сургууль /МУИС/ нь 1942 онд байгуулагдсан бөгөөд нийт 9 бүрэлдэхүүн салбар сургуульдаа 80 орчим мэргэжлийн чиглэлээр оюутан элсүүлдэг. Улаанбаатар хотод байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургуультай, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын сургалттай, либерал боловсрол олгодог цогцолбор судалгааны их сургууль юм. Ингээд тус сургуулиас оюутнуудаа дэмжих, урамшуулах зорилготой ямар тэтгэлгүүд зарладаг тухай нэгдсэн мэдээллийг хүргэж байна.
ЭЛСЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ
- БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож нэгээс гуравдугаар байрт шалгарсан элсэгчдэд сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог.
- ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог байна.
Та ЭНД дарж элсэгчдийг дэмжих тэтгэлгийн талаар дэлгэрүүлэн уншаарай.
АМЖИЛТТАЙ СУРАЛЦАГЧДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ
- МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
- Гадаад, дотоодын хувь хүн, байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
- Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүд
- Засгийн Газар, Боловсролын сангийн зээлээр гадаадад суралцах хөтөлбөрүүд
МУИС-ИЙН СУРАЛЦАГЧДАД ОЛГОДОГ ТЭТГЭЛГИЙН НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
Тэтгэлгийн зорилго, хамрах хүрээнээс шалтгаалан тэтгэлэгт тавигдах шаардлага өөр өөр байдаг боловч нийтлэг хэд хэдэн шаардлага байна. Үүнд:
- Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээл сонгон хоёроос доошгүй улирал амжилттай суралцсан, идэвх санаачилгатай өдрийн ангийн идэвхтэй төлөвийн суралцагч байх
- Сурлагын үнэлгээний голч үзүүлэлт /GPA/- 3.0 буюу түүнээс дээш байх
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
- МУИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх
Та ЭНД энд дарж МУИС-ийн оюутнууддаа олгодог тэтгэлэгүүдийн мэдээллийг авах боломжтой.
Харин ямар тэтгэлэг хэдэн сард зарлагддагийг доорх хүснэгтээс хараарай.
Эх сурвалж: МУИС

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ