Бусад
У.Хүрэлсүх: Цаашид төмөр зам, автозамаар экспорт хосолж явна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа.
Урд хөршийн ганц мод боомтын татан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж баигаа билээ.
Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан. Энэ ажлууд 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 86 хувийн гүйцэтгэлтэй яваа Тээвэрчдийн хотхон гэхэд 14,000 гаруй жолооч амрах боломжтой, 2,500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүррэн гэрэлтүүлэгтэй орчин үеийн хотхон тун удахгүй ашиглалтад орох гэж байна.
Уг ажилд шаардлагатай санхүүжилтийн үлдэгдлийг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.
Уулзалтын үеэр нүүрсний тээврийн жолооч нар “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу” хэмээн Ерөнхий сайдаас асуусан юм. Тэдний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үгүй. Та бүхэн аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ. Төмөр зам, автозамаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн цар тахалаас сэргийлэх зорилгоор жолооч нарын тусгаарлалтын хоног хугацаатай холбоотой асуудлуудыг жолооч нар ерөнхий сайдад хэлж байлаа.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ