Connect with us

Бусад

Т.Батжаргал: “Чингис хаан” буудлыг нисэхийн аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн

-

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, доктор Т.Батжаргалыг урилаа.

ТУЛГАМДАЖ БАЙГАА ОЛОН АСУУДЛЫГ ЖИЖИГ, ХӨНГӨН НИСЭХ ОНГОЦООР ШИЙДВЭРЛЭНЭ

Блиц:
1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Нисэх хүчний дунд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгч, 2002 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг инженер нисгэгч-агаарын тээврийн удирдлага мэргэжлээр төгссөн. Байлдааны сөнөөгч “МИГ-21” онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхлэн улс орноо батлан хамгаалах албанд хүчин зүтгэж, дараа нь “АН-2” онгоцны нисгэгч болж эх орныхоо ой мод, бэлчээр, газар тариаланг элдэв хөнөөлөөс хамгаалах, хөдөө сумдад зорчигч тээвэрлэх зэрэг иргэний агаарын тээврийн ажил үйлчилгээ эрхэлж, 2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий менежер, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашиж байна. Т.Батжаргал саяхан Менежментийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.

-Би ШУТИС-ийн харьяа Бизнесийн ахисан түвшний сургуульд доктор /Ph.D/, дэд профессор Г.Баттүвшин, Г.Ганчимэг нарын удирдлага дор “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги менежментийн асуудал” сэдвээр эрдмийн зэрэг өнгөрсөн зургадугаар сард хамгааллаа.

Дэлхий нийтэд ерөнхий зориулалтын нисэх асар хурдтай хөгжиж, хэрэглээ түгээмэл болж байгаа өнөө үед манай улс ч энэхүү орчин үеийн агаарын тээврийн хэрэгслийг дотоодын нөөц  бололцоон дээрээ тулгуурлан хөгжүүлж үр ашгийг нь хүртэх хэрэгтэй.

Монгол Улсад энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны нисгэгч болсондоо ихэд бэлгэшээж, бас амьдралд хэрэгжүүлэхээр шамдаж байна. Ер нь шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, инновацийн болон мэдээллийн технологийн хурдыг даган нийгмийн хөгжил, амьдралын хэмнэл хурдассан өнөө цаг үед хол замд зорчиход тээврийн хэрэгсэл илүү хурдан, тохилог, аюулгүй байхыг шаардах болсон.

Монгол орны өргөн уудам  нутаг дэвсгэрийн дурын цэгээс хүссэн газарт шуурхай, аюулгүй хүргэх тээврийн хэрэгсэл бол яах аргагүй нисэх онгоц, нисдэг тэрэг юм.

Дэлхий нийтэд ерөнхий зориулалтын нисэх асар хурдтай хөгжиж, хэрэглээ түгээмэл болж байгаа өнөө үед манай улс ч энэхүү орчин үеийн агаарын тээврийн хэрэгслийг дотоодын нөөц  бололцоон дээрээ тулгуурлан хөгжүүлж үр ашгийг нь хүртэх хэрэгтэй.

Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч агаарын тээвэрлэгчдийг дан ганц дотоод, гадаадын зорчигч тээврийн арилжааны нислэг үйлчилгээгээр хязгаарлалгүй нийгэм, эдийн засаг, аж ахуйн олон салбарт зах зээлийн орчинд хоршин ажиллах боломжтой. Манай улсад орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэгийн үйлчилгээ сүүлийн 30 жилийн турш уналтаас гараагүй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар дорвитой хөгжиж чадахгүй эхлэл төдий  байна.

Тиймээс Ерөнхий зориулалтын нисэхийг Монголын онцлогт тохируулан хөгжүүлэхийг хуульчилж “Жижиг нисэх”, “нийтлэг үйлчилгээний нисэх” зэргээр нэр томьёог хэвшүүлэх хэрэгтэй.

Орон нутагт зорчиход арилжааны зорчигч тээврийн нислэгийн хатуу цагийн хуваарь, маршрутад захирагдалгүй, аэропортын бүртгэл, ачаа тээшинд цаг алдалгүй дурын үед зорчин явахад амар хялбар, хурдтай, орчин үеийн тохилог, агаарын такси маягийн хөнгөн жижиг агаарын хөлөг худалдан авч хувийн хэрэглээнд эзэмших сонирхол ихэсч байгаа нь агаарын тээврийн зах зээлд  шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож байна.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнесийн салбар, жирийн иргэд өргөнөөр ашиглах жижиг, хөнгөн  нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг дэлгэрүүлж, нийгмийг хамарсан ерөнхий зориулалтын нисэх онгоцны  нислэг үйлчилгээ, хэрэглээг өргөжүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарна.

“General aviation” гэгдэх “Ерөнхий зориулалтын нисэх”-ийн үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлснээр тулгамдаж байгаа олон асуудлыг жижиг, хөнгөн нисэх онгоцны оролцоотойгоор шийдвэрлэнэ. Тиймээс Ерөнхий зориулалтын нисэхийг Монголын онцлогт тохируулан хөгжүүлэхийг хуульчилж “Жижиг нисэх”, “нийтлэг үйлчилгээний нисэх” зэргээр нэр томьёог хэвшүүлэх хэрэгтэй.

Дэлхий дахинд 420000 гаруй ерөнхий зориулалтын нисэхийн агаарын хөлөг ашиглаж байгаа нь бүх нислэгийн  хувь, агаарын хөлгийн 89 хувийг эзэлж, зах зээл хөгжсөн орнуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. АНУ-д л гэхэд ерөнхий зориулалтын нисэхээс жилд 219 гаруй тэрбум ам.доллар тус улсын эдийн засагт эргэлдэж дөрвөн тэрбум ам.долларын татвар төвлөрүүлж байна. Ерөнхий зориулалтын нисэхэд хамаарах 199.927 нисэх онгоц байгаа нь Америкийн агаарын хөлгийн паркийн 96 хувийг эзэлж, жилд дунджаар 25 сая цагийн нислэг үйлдэж байдаг.

БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭЖ, ЭДИЙН ЗАСАГ ХЭМНЭХЭД ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХ ОНГОЦ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 

-Манай улсын хувьд иргэний нисэхийн салбарын үндсэн суурь хэсэг болох ЕЗН-ийн хэрэглээг өөрийн орны онцлог, нөхцөлд тохирсон зохистой хэлбэрээр өргөжүүлж нисэхийн салбарт бизнес эрхлэгч хувийн хэвшил, иргэдийн сонирхол оролцооноос гадна төрийн бодлого зохицуулалттайгаар  юун түрүүнд байгаль экологид тулгарч буй  гамшиг сүйтгэлийг хязгаарлан, хор хохирлыг багасгах, улмаар эдийн засгийн хэмнэлт, үр ашиг бий болгох боломжтой.

Монгол оронд жил бүр тулгардаг томоохон гамшгийн нэг ой, хээрийн түймрийн улмаас  сүүлийн 13 жилд 623.6 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль экологи, улс орны эдийн засагт учруулсан гэсэн тооцоо бий.  Мөн тариалан эрхлэгчид талбайн хогтолт, ургамлын өвчинтэй тэмцэх ажлыг газрын техникээр гүйцэтгүүлж байгаа боловч энэ нь эргээд тарьсан тариагаа их хэмжээгээр гаталж сүйтгэдэг.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр алслагдмал сумдад агаарын тээврийн үйлчилгээгээр төр засгийн бодлого, нийгмийн үйлчилгээг зах хязгаар нутагт тэгш хүргэнэ.

Үүнээс болж жилд хурааж авах улаан буудайн ургацын 20 орчим хувийг авч чадалгүй талбайд нь хаядаг гэсэн тооцоо байна. Мэргэжлийн байгууллагын судалснаар өнгөрсөн онд ойн бүсийн 2.977.100 га талбайд хортон шавьж тархаж 322.000 га талбайд хөнөөлийн голомт үүсгэн шилмүүст ойг сүйтгэж  байна.

Тухайлбал, ой хээрийн түймрийн гарз хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шуурхай унтрааснаар олон тэрбумын үргүй зардлыг бууруулна. Бэлчээр, хадлангийн талбайг хөнөөлт мэрэгч, хорлогч шавьжаас хамгаалах ажлыг  богино хугацаанд их га талбайг хамруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, экологийг зохистой хэмжээнд  барих, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, ашиг шимийг  нэмэгдүүлэхэд  шууд болон тойруу замаар нөлөөлнө. Ойн хортон шавьж устгахад үр дүн багатай энгийн механик аргыг халж  авиа химийн аргыг хэрэглэснээр богино хугацаанд олон мянган га ойн санг хамгаалах ажлын цар хүрээ, үр дүн  нэмэгдэнэ.

Тариалангийн талбайн хог ургамал, өвчин, хөнөөлт мэрэгч, хортон шавьж устгахад болон үр тарианы болцыг түргэтгэх зорилгоор авиа хими хийснээр технологийн хугацаанд бага зардлаар өндөр үр дүнтэй гүйцэтгэж тарьсан ургамлаа гаталж сүйтгэлгүй га тутмын ургац доод тал нь гурван центр буюу илүү ихээр нэмэгдэх, үр тарианы аж ахуйн нэгжүүдийг ашиг орлог арвижиж хүн амыг дотоодын чанар сайтай улаан буудайн гурилаар бүрэн хангахад Ерөнхий зориулалтын нисэх чухал үүрэгтэй. Мөн Батлан хамгаалах, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагын шуурхай ажиллагаанд ахиц гарч чадамжийг сайжруулна.

Геодези зураг зүй, зэрлэг ан амьтдын байршил, тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг тогтоох, нисэх спорт, шүхрийн клубийг олон улсын түвшинд хөгжүүлж, гадаадад өндөр зардлаар бэлтгэдэг арилжааны болон хувийн нисгэгч, инженер техник механикч гэх мэт нисэхийн үндсэн мэргэжлийн боловсон хүчнийг хямд зардлаар дотооддоо сургаж нисэхийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах боломж бүрдэх юм.

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр алслагдмал сумдад агаарын тээврийн үйлчилгээгээр төр засгийн бодлого, нийгмийн үйлчилгээг зах хязгаар нутагт тэгш хүргэнэ. Харин замын түгжрэлтэй нийслэл хотын дотор жижиг нисдэг тэргийг эмнэлгийн түргэн тусламжийн болон  төрийн тусгай үйлчилгээнд ашиглах боломжтой. Аялал жуулчлалын салбарт аюулгүй байдал хангасан, тохилог, хурдан шуурхай агаарын хөлгөөр үйлчлэх болсноор Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх, дотоодын аялагчид цаг хугацааг илүү ашигтай өнгөрүүлэх, эдийн засгийн үр ашиг нэмэгдэхэд нөлөөлөх зэргээр маш олон ач холбогдол, үр өгөөж гарах болно.

750 ТЭРБУМЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХ ЁСТОЙ

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших “Хөшигийн хөндий”-д Япон Улсын зээлийн хөрөнгөөр баригдсан олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас олон улсын болон орон нутгийн зорчигч тээврийн бүх нислэгүүд  үйлдэгдэх болно. Одоо ашиглаж байгаа Чингис хаан нисэх буудлын бүх үйл ажиллагаа шинэ нисэх рүү шилжсэнээр “Чингис хаан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг хэрхэн зөв зохистой авч үлдэх вэ гэсэн асуудал урган гарч байна. Энэ талаар төрийн болон хувийн хэвшил, бизнесийн олон байгууллага, хүмүүс янз бүрийн санал гаргаж байна.

Тур тусмаа барилгын бизнес эрхлэгчид одоогийн нисэх буудлын хамгаалалтын бүсийн 520 га газарт аль хэдийн орон сууцны хорооллын барилга барихаар зураг төсөл үйлдэн Барилга хот байгуулалтын яамаар дэмжүүлээд явж байна. Харин иргэний нисэхийн салбарын мэргэжилтэн, албаны хүмүүс хуучин нисэх буудлыг зориулалтынх нь дагуу авч үлдэх хүсэл зорилгоо төр засгийн удирдах дээд байгууллагад уламжилж улмаар Засгийн газраас ч зориулалтын дагуу ашиглах шийдвэр гаргасан. Дэлхийн улсуудын туршлагаас үзэхэд шинэ нисэх буудал ашиглалтад орсон ч хуучин нисэх буудлаа зориулалтынх нь дагуу тэр чигт нь авч үлддэг.

Үүнээс харвал агаарын хөлгийн их засвар, техникийн үйлчилгээг экспортын томоохон салбар болгон хөгжүүлэх боломж, ирээдүй харагдаж байна.

Буянт-Ухаагийн олон улсын нисэх буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам.доллар буюу 750 тэрбум төгрөгт хүрч байна. “Чингис хаан” ОУНБ-д иргэний нисэхийн тодорхой үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийн шинэ хэрэгцээг угтуулан үйлчлэх боломжтой.

Буянт-Ухаа дахь “МИАТ” ТӨХК-ний Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар  Иргэний нисэхийн ИНД-145 дүрмийн дагуу гэрчилгээжсэн АМО/01 дугаартай Монгол Улсын анхны зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага. Үзүүлж буй техник үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг өндөр түвшинд хүргэхэд онцгой анхаарч ирсэн нь иргэний нисэхийн төдийгүй бусад чиглэлийн олон улсын стандарт, чанарт хүрснийг харуулж байгаа юм. Үүнээс харвал агаарын хөлгийн их засвар, техникийн үйлчилгээг экспортын томоохон салбар болгон хөгжүүлэх боломж, ирээдүй харагдаж байна.

“ЧИНГИС ХААН” ОУНБ-ЫН ДЭД БҮТЦИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАРЪЯ

-“Буянт-Ухаа” дахь нисэх буудлаа дэлхийн бусад орны жишгээр зориулалтынх нь дагуу авч үлдэж, нисэхийн аж үйлдвэрийн цогцолбор парк хэлбэрээр цаашид төрөлжүүлэн хөгжүүлж чадвал үндэсний хэмжээнд нэмүү өртөг шингэсэн, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий, жилд 50 сая долларын борлуулалттай, 1000 гаруй нарийн мэргэжлийн ажилтныг ажлын байраар хангах ирээдүйтэй.

“Буянт-Ухаа” дахь нисэх буудлын барилга байгууламж, хашаа хамгаалалтын бүсийн хашаан дотор нэмж олон тооны ангар  барьж  нисэх онгоцны  төрөл,  ангиллаар нь засвар үйлчилгээний газруудыг төрөлжүүлэх, иргэдийг хувийн агаарын хөлөг эзэмших худалдан авахад хил гаалийн уян хатан бодлого барих, мэргэжлийн  зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага гарч байна. Юуны өмнө одоо байгаа чадвараа улам сайжруулан өргөтгөж цаашид бие даасан төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулж улмаар нисэхийн аж үйлдвэр болгон хөгжүүлэх нь оновчтой юм.

Техникийн үйлчилгээний хүрээг тэлж Боингоос гадна Аэрбусын хөлгүүдэд техникийн үйлчилгээ үзүүлж Аэрбус А-320 хөлгийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, зах зээлээ гурав дахин өсгөх боломжтой. Мөн цаашид энэ чиглэлээр техникийн үйлчилгээ явуулахад БНХАУ болон АНУ-ын Иргэний Нисэхийн Удирдах газруудын эрхийн гэрчилгээг авах шаардлагатай.

Ийнхүү орхигдож буй Буянт-Ухаа дахь нисэх буудалд нисэхийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар Монгол Улс нисэх онгоц үйлдвэрлэгч, зах зээлд нийлүүлэгч орон болж нэр хүнд өсөхийн зэрэгцээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ.

Монголын Иргэний нисэхийн салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг чадавх, дотоодын нөөц бололцоог ашиглан жижиг хөнгөн нисэх онгоц угсарч үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлснээр нисэх онгоцны аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь тавигдана. Үүнийг хийхийн тулд үйлдвэрлэл бүтээгдэхүүний эрэл хайгуулыг одооноос эхлүүлэхэд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрыг өргөжүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж, нэгэнт  асар  их хөрөнгө зарцуулж, бүтээн байгуулсан, одоо ашиглаж буй Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” ОУНБ-ын дэд бүтцийг хэвээр нь хадгалж, агаарын хөлгийн болон эд ангийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор барьж нисэхийн аж үйлдвэрийн паркийн үндсийг тавих боломж байна гэж үзэж байна.

Бүс нутгийн улсуудын нисгэгч болон инженер бэлтгэх сургалтын төв, ерөнхий зориулалтын агаарын хөлгийг угсрах, үйлдвэрлэх, техник үйлчилгээний газрууд байгуулж болно. Мөн хувийн эзэмшлийн нисэх онгоц, нисдэг тэрэгний нэгдсэн зогсоол,  засвар үйлчилгээ зэргээр өргөн хүрээнд ашиглах аж үйлдвэрийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх боломжтой түшиц газар болно. Ерөнхий зориулалтын нисэхийн чиг үүргийн дагуу ашиглахын зэрэгцээ Батлан хамгаалах, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын  агаарын хөлгийн парк ашиглалт бий болгож, улмаар төрийн байгууллагуудын шуурхай ажиллагааны чадамж дээшилнэ.

Хот дотор эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, ахуйн гал түймэр унтраах, барилгын материал ачааг өндөрт гаргах зэрэг төвөгтэй ажил үүргийг богино хугацаанд үр дүнтэй шуурхай гүйцэтгэх Ерөнхий зориулалтын нисэхийн ангилалд хамаарах нисдэг тэрэгний хэсгийг байнгын бэлэн байдалд байлгаж дуудлага хүлээн авбал хотын аль ч цэгт хамгийн богино хугацаанд хүрч шуурхай арга хэмжээ авах бололцоотой. Ийнхүү орхигдож буй Буянт-Ухаа дахь нисэх буудалд нисэхийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар Монгол Улс нисэх онгоц үйлдвэрлэгч, зах зээлд нийлүүлэгч орон болж нэр хүнд өсөхийн зэрэгцээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм9 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм9 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм11 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад12 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент12 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм13 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм13 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим