Энтертайнмент
Монгол залуус “Мулан” киноны хааны хамгаалагчийн дүрд тогложээ
“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино наймдугаар сарын 4-нд цахим платформ ашиглан нээлтээ хийсэн. Дэлхий дахинаа нээлтээ хийсэн уг бүтээлд монгол залуус эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тогложээ.
Монгол киноны орлон тоглогчид 2018 онд Шинэ Зеланд улсыг зорин очиж, хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Тодруулбал, мэргэжлийн 15 орлон тоглогч, морь унаач 35 хүн, дөрвөн орчуулагчийн баг урилгаар ажилласныг уран бүтээлчид дуулгалаа.
Энэ талаар монгол орлон тоглогчдын нэг Б.Нандин-Эрдэнэ ярихдаа “Монгол орлон тоглогчид өмнө нь “Нетфликс”-ийн бүтээл “Марко Поло” цувралын төсөлд ажилласан. Тэр үеэр морины мастерын урилгаар “Мулан” кинонд урилгаар очиж ажилласан. “Мулан” киноны албан ёсны нээлт есдүгээр сарын 4-нд Монголд болсон.
“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Disney+” суваг дээр 29.99 ам.долларын үнээр тавигдсан. Уг киног бүтээхэд “Уолт Дисней” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.