Энтертайнмент
Энэтхэгийн 6 бөх корона вирусын халдвар авчээ
Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан тамирчин цар тахлын халдварын шинжилгээний хариу эсрэг гарсныг бөхийн холбоо нь мэдэгджээ. Токиогийн олимпийн наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусний халдвар авчээ. Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна.
Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “COVID-19” халдвар илэрчээ.
Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.