Энтертайнмент
“92% Жаргаж Үхлээ”

ҮНДЭСЛЭЛ
“ХОТЫН НҮД” төрийн бус байгууллагаас санаачлан Хотын даргын бүтээсэн 92 хувийн биелэлттэй “Аз жаргалтай Улаанбаатар” хотын Аз Жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий сэдвээр Фото зураг, Видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр дараах уралдааныг зохион байгуулж байна.
ЗОРИЛГО
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх өдөр тутамд зөрчигдөж байгаатай холбогдуулан дээрх саад бэрхшээлийг илрүүлэн гаргаж, цаашид засч сайжруулах
СЭДЭВ
- “92% Жаргаж Үхлээ” егөөдөл бүхий сэдэвтэй бөгөөд тус сэдвийн хүрээнд
- “түгжрэлгүй УБ”
- “утаагүй УБ”
- “арчаатай нийтийн тээвэр”
- “хоггүй УБ”
- “авто зогсоол элбэг УБ”
- “элбэг дэлбэг зам талбай, ногоон байгууламжтай УБ”
- “хүүхдэд ээлтэй УБ”
- “сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй УБ”
- “ус зайлуулах хоолойтой УБ”
- “хальтиргаагүй УБ”
- “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн инээмсэглэлтэй УБ”
- “агаар хөрсний бохирдолгүй УБ” зэрэг агуулгаар егөөдөл бүтээл ирүүлэх боломжтой.
ЦАР ХҮРЭЭ
- Фото зураг, Видео контент, Шууд бичлэг (live) төрлөөр явагдана. Уралдаанд фото зураг, видео чиглэлээр бүтээл хийдэг хэн бүхэн оролцох боломжтой.
- Уралдаанд оролцогчид болон зохион байгуулагчид ирсэн контентуудыг олон нийтэд түгээн сурталчилна.
ОРОЛЦОХ НӨХЦӨЛ
- Дангаар болон багаар оролцох боломжтой/ Багаар оролцож байгаа тохиолдолд багийн нэртэй байна/
- Өгсөн сэдэв, агуулгад нийцсэн байх
- Камер болон гар утсаар бичсэн байх
- 5 минут хүртэл хэмжээтэй байх
- Ёс бус үг хэллэг агуулаагүй, садар самуун, архидан согтуурахыг сурталчлаагүй байх
- Зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх
- Оролцогчийн ирүүлэх бүтээл нь олны анхаарал татах, хотын соёл болон амьдрах орчны талаар олон нийтэд хэлэх, сануулах, уриалах, сэдэл төрүүлэх илэрхийлэлтэй байна.
- Оролцогч нь бүтээлч сэтгэлгээгээр Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчинтой холбоотой өдөр тутам тулгарч буй саад бэрхшээл, эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой зохиомжилсон болон бодит үйл явдалд тулгуурлсан бүтээл байна.
- Таны ирүүлэх бүтээл цуврал байж болно. Цуврал бүтээл бол гурваас ихгүй байна.
- Уралдаанд ирүүлсэн таны бүтээлийг одоо болон ирээдүйд олон нийтийн сайн сайхны төлөө ашиглах тул дахин нийтлэх, түгээх эрхийг “ХОТЫН НҮД” ТББ-т шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Таны нэр бүтээлтэйгээ байнга дурдагдана.
- Зохион байгуулагчаас гаргасан хүрээ(Frame)-г бүтээл дээрээ оруулж болно.(Frame линкээс татаж авна уу)
- Бүтээлээ нийтлэхдээ #KhotiinNud #JargajUhlee заавал бичнэ.
- Та хийсэн бүтээлийнхээ линкийг зохион байгуулагчдын мэдээлсэн хаяг, цахим шуудангаар илгээнэ.
- Та бүтээлээ ирүүлснээр таныг оролцогч гэж тооцон тантай зохион байгуулагч талаас холбогдож таны бүтээл уралдаанд оролцсоныг баталгаажуулна.
УРАЛДААНЫ ЦАГ ХУГАЦАА
- Бүтээлээ ирүүлэх
2020 оны 9 дүгээр сарын 9-ний 09:00 цагаас 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл
БҮТЭЭСЭН КОНТЕНТОО ИЛГЭЭХ ЦАХИМ ХАЯГ
/khotiinnud.official@gmail.com/
КОНТЕНТОО ИРҮҮЛЭХ ЗААВАР
- Оролцогч нь бүтээлээ өөрийн FACEBOOK-т UPLOAD хийж линкийг /official@gmail.com/ хаягт илгээнэ.
- И-мэйлээ ирүүлэхдээ subject хэсэгт нь нэр, бүтээлийн нэр, утасны дугаар, регистрийн дугаараа бичиж илгээнэ
ШАЛГАРУУЛАЛТ
- Оролцогч уралдаанд ирүүлсэн бүтээлээ 2020 оны 9 дүгээр сарын 27-ны 18:00-д өөрийн постын скрийн шотыг /official@gmail.com/ хаягаар илгээснээр зохион байгуулагч тал хамгийн их Like&Share цуглуулсан төрөл тус бүр дээрх шилдэг 4 бүтээлийн эздийг тодруулж шалгаруулна.
- Бүтээлийн сошиал орчин дах хандалтын үнэлгээ Like 1 оноо, Share 2 оноо байна
ШАГНАЛ
ФОТО болон ВИДЕО төрөл тус бүрт
Гранпри шагнал 1 бүтээл 4.000.000 төгрөг
Тэргүүн байр 1 бүтээлд 3.000.000 төгрөг
Дэд байр 1 бүтээлд 2.000.000 төгрөг
Тусгай байр 1 бүтээлд 1.000.000 төгрөг
Мөн нэмэлтээр контентын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийнхээ талаар шууд бичлэг (LIVE) хийж оролцож болох бөгөөд шилдэг шууд бичлэг (LIVE)-ийн эзнийг 2.500.000 төгрөгийн шагналтай.
УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Цахим мэдээлэл авах: FACEBOOK page
https://www.facebook.com/khotiinnud/
Мэдээлэл авах утас: 80232263, 80232273
Санал хүсэлт илгээх хаяг: khotiinnud.official@gmail.com




Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
