Энтертайнмент
“Соёлын цаг” аян үргэлжилсээр
Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриатайгаар “Соёлын цаг” аяныг наймдугаар сарын 26-ны өдрөөс аравдугаар сарын 26-ныг хүртэл зарлаад байгаа.
Тус аянд ХЦДБЧ нэгдэж нийслэлчүүддээ соёл урлагаар үйлчилж байна. ХЦДБЧ-ын уран бүтээлчид ард иргэддээ цэрэг, эх орны сэдэвтэй үндэсний урлагийн бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоо өргөн барьж байгаа юм.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.