Энтертайнмент
Apple хоёр шинэ цаг, хоёр шинэ iPad-ийн загвараа танилцууллаа

Apple компани Apple Watch бугуйн цагны шинэ загваруудаа танилцууллаа. Харин 2012 оноос хойш анх удаа намрын танилцуулга дээрээ iPhone утасны шинэ загварыг зарласангүй. Тус компани iPhone 12 загварыг аравдугаар сард танилцуулах төлөвтэй байгаа аж. Үүний шалтгааныг ажиглагчид коронавирусийн улмаас нийлүүлэлтэд асуудал гарсан гэж үзэж байна.
Apple Watch Series 6 загвар нь өмнөх жилийн загвараас 20 хувиар хурдан ажилладаг шинэ процессортой болжээ. Шинэ загвар нь цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгчтэй юм байна. Түүнчлэн энэхүү цаганд далайн түвшнээс дээш хэдий хэмжээний өндөрт байгааг хэмждэг альтиметр суулгажээ.
Цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгчтэй, далайн түвшнээс дээш хэдий хэмжээний өндөрт байгааг хэмждэг альтиметр суулгажээ.
Мөн нойрны үргэлжлэх хугацаа болон чанарын хэмжигчтэй бөгөөд коронавирусийн цар тахалтай холбогдуулан 20 секунд хүртэл хугацаанд гараа угааж байгаа эсэхийг хэмждэг хэмжигчтэй болсон байна.
Apple компани мөн Apple Watch SE загварын цагаа танилцууллаа. Энэхүү загвар нь хуучин Series 3 загварыг орлохуйц хямд үнэтэй бөгөөд 40 болон 44 мм-ийн дэлгэц, S5 процессортой юм байна. Энэ загварт хүчилтөрөгч хэмжигч байхгүй ч Apple Watch Series 6-гаас хямд үнэтэй аж.
Apple Watch Series 6 нь 399 доллар, Apple Watch SE нь 279 долларын үнэтэй. Түүнчлэн эдгээр цагуудад цэнэглэгч дагалдуулахгүй ба энэ нь байгаль орчиндоо ээлтэй шийдэл болсон гэжээ. Хэрвээ та цэнэглэгчтэй бол дахиж авах шаардлагагүй, цэнэглэгчгүй бол нэмж авах хэрэгтэй болж байна.
Мөн цагнуудыг хөх, алтлаг, хар саарал болон улаан өнгөтэйгөөр гаргажээ.
Apple Watch цаг нь тус компанийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн аж. 2019 онд тус компанид 24,5 тэрбум долларын орлого оруулсан нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт гэнэ.
ШИНЭ iPAD ЗАГВАРУУД
Apple хямд үнэтэй iPad 8 болон дундаж үнэтэй iPad Air загваруудаа танилцууллаа.
iPad 8 нь өмнөх загвараасаа 40 хувиар хурдан ажилладаг A12 Bionic процессор, 10,5 инчийн диагоналийн дэлгэцтэй. Мөн шинэчилсэн батарей нь бүтэн хоногийн турш цэнэгээ барьдаг бөгөөд Apple Pencil болон зөөврийн кийборд дэмждэг байна.
Apple Pencil болон Smart Keyboard дэмждэг бөгөөд гараар бичсэн текстийг таньдаг болжээ
iPad Air 10.9 инчийн диагоналийн дэлгэцтэй, 30 хувиар хурдан ажилладаг А14 Bionic процессортой. Мөн Apple Pencil болон Smart Keyboard дэмждэг бөгөөд гараар бичсэн текстийг таньдаг болжээ. Өөрөөр хэлбэл тэмдэглэлээ таблетын үзгээр бичихэд тоон хэлбэрт оруулдаг болсон байна.
iPad 8 329 доллар, iPad Air 599 долларын үнэтэй. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор байгууллагууд алсын зайгаар ажилладаг болсонтой холбоотойгоор таблетын борлуулалт нэмэгджээ. Энэ оны санхүүгийн гуравдугаар улиралд 6,6 тэрбум долларын орлогыг Apple таблетын борлуулалтаасаа олсон байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
