Энтертайнмент
Үндэсний номын баяр есдүгээр сарын 18-20-нд Д.Сүхбаатарын талбайд болно
Үндэсний номын баяр 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар есдүгээр сарын 18-20-нд болох юм. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон нутаг, дүүргүүдийг хамруулах зохион байгуулахаар төлөвлөжээ.
Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг болох бөгөөд “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, “Ном бид 2” бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулна.
Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг хийх аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.