Энтертайнмент
TikTok, WeChat аппликэйшнүүдийг хязгаарлалаа

Тодруулбал WeChat аппликэйшнийг Америкийн хэрэглэгчид гар утсандаа татаж суулгах боломжгүй болохоос гадна нэгэнт ашиглаж байгаа хэрэглэгчид төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломжгүй болж байгаа гэнэ.
Харин TikTok аппликэйшний хувьд одоогоор хэвийн ажиллах ч шинэ хувилбарыг нь татах боломжгүй болох ажээ. Мөн тус үйлчилгээг Америкийн компанид зарах яриа хэлэлцээ арваннэгдүгээр сарын 12-ноос өмнө амжилттай болоогүй тохиолдолд WeChat шиг бүрэн хаагдахаар болсон байна.
Хятадын компаниудын эрхэлдэг сошиал платформууд иргэдийн хувийн мэдээллийг Бээжингийн эрх баригчдад дамжуулдаг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үндэслэлээр Трампын засаг захиргаа эдгээр аппликэйшнүүдийг хориглох шийдвэр гаргасан юм.
Ингэхдээ WeChat-ийг бүр мөсөн хориглож, TikTok-т АНУ дахь үйл ажиллагаагаа Америкийн технологийн компанид шилжүүлэх хугацаа өгсөн байна.
Одоогоор TikTok-ийн тодорхой хувийг худалдаж авах замаар хэрэглэгчийн мэдээллийг нь удирдах, хянах эрх олж авах нөхцлийг АНУ-ын Oracle компани Хятадын ByteDance компанитай ярилцаж байгаа.
Хэрвээ энэ гэрээ амжилттай болж, Трампын засаг захиргаа зөвшөөрөл өгвөл TikTok платформ АНУ-ын зах зээлд хэвээр үлдэх юм.
Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Дональд Трамп ”TikTok бол маш өргөн хүрээнд ашиглагддаг гайхамшигтай бүтээгдэхүүн. Бидэнд шаардлагатай байгаа аюулгүй ажиллагааг хангах тохиролцоонд хурдан хүрч чадвал маш олон хүн баярлахаар байна” гэж мэдэгджээ.
Хятадын ByteDance компанийн эзэмшдэг TikTok нь богино хэмжээний дүрс бичлэг хуваалцах зориулалттай сошиал үйлчилгээ юм. Тус компани дэлхий даяар 800 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа ба АНУ-д 100 гаруй сая идэвхтэй хэрэглэгчтэй гэдэг.
WeChat нь 2011 онд Хятадын Tencent компаниас гаргасан мессенжэр үйлчилгээ юм. Хятадад уг үйлчилгээг чатлах, төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг олон зорилгоор ашигладаг ба нийтдээ нэг тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй.
ByteDance, Tencent компаниуд АНУ-ын зах зээлд бизнесээ хадгалж үлдэхийн тулд Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
