Бусад
Монголоос 50 тамирчин “Токио-2020”-д оролцох боломжтой

Токиогийн олимп түүхэнд анх удаа хойшилж, 2021 оны долдугаар сарын 23-ны баасан гаригт эхлэх болоод буй. Энэ тухай мэдээллийг www.gogo.mn өмнө нь та бүхэнд хүргэсэн билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ийм нөхцөл үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. “Токио-2020” олимп хойшилсноос гадна тэрхүү олимпод эрхээ биелүүлж оролцох зарим тэмцээнүүд ч цуцлагдаж, хугацааг нь хойшлуулжээ.
Ирэх оны олимпод нийт 206 орны 11091 тамирчин хурд, хүчээ сорьж, 33 спортын 50 төрлөөр 339 иж медалийн төлөө өрсөлдөнө. Токиод тэдний дунд байх эрхийг одоогоор Монгол Улсаас 10 тамирчин, нэг баг баталгаажуулаад байна. Эдгээрийг танилцуулвал:
- Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
- Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
- О.Есүгэн урт буу, эмэгтэй
- О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
- Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
- С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
- Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
- Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
- Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
- Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
- 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)
Манай тамирчдын хувьд цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5-6 эрх), бокс (2-3 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой. Мөн усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд (эрэгтэй нэг, эмэгтэй нэг) Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх өндөр магадлалтай. Ингэхээр
Монголын олимпийн багт 36-39 эрхээр 50 шахуу тамирчин Токиог зорих боломж байна. Түүнээс цөөн ч байж болно, олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөхөөр энэ тухайд цэгнэж, медалийн таавраа уралдуулж болох юм.
Мөн “Токио-2020” паралимпад оролцохоор Монгол Улсын таван иргэн эрхээ биелүүлээд байгаа билээ.
“Токио-2020”-ын эрхийн тэмцээний товыг эцэслэн албажуулсан нь одоогоор алга. Ерөнхийдөө 2021 оны эхнээс үргэлжилсээр зургадугаар сард өндөрлөх болов уу. Урьдчилсан байдлаар зарим тэмцээний хуваарь гарсан байгаа ч товоороо явагдах эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа хил нь хаалттайгаар хаваржаад, зусаад, намаржиж буй Монгол орны тухайд. Энэ нь гагц гайхал коронавирусаас л хамаарах асуудал. Одоогоор юуг ч тодорхой хэлэхэд эрт байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ