Бусад
Дэлхийд өрсөлдөхүйц мах махан бүтээгдэхүүний экспортын үйлдвэр шилдэг стандартаараа Монголд дахин анхдагч боллоо

Монгол Улсын мах махан бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргах, чанар стандартыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажилладаг хэд хэдэн үндэсний үйлдвэрлэгч компани бий.
Тэдгээрийн нэг болох “Очирдагинас” ХХК нь олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын ISO 22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа “Экспорт”-ын үйлдвэртээ нэвтрүүлж, өнөөдөр батламжаа гардан авлаа.


Ингэснээр Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэлж байна.
Хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартын 2018 оны шинэ хувилбарыг нэвтрүүлснээр хүнсний аюулгүй байдлын эрсдэлд суурилсан бодлого хэрэгжүүлж, гарч болох аюулаас сэргийлэх боломжтой юм.
“Очирдагинас ХХК төгс төгөлдрийг дадал болгохын тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн”
“”Очирдагинас” компанийн хувьд, Монголынхоо мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох том зорилтын хүрээнд шилдэг стандартыг нэвтрүүлэх нь зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын нэг” гэдгийг “Очирдагинас” ХХК-ийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга Ж.Айбек батламж гардуулах үеэр онцлов.
Мөн тэрбээр “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай компани дэлхийн шилдэг туршлага, шинэтгэлийг үе шаттай нэвтрүүлж, төгс төгөлдрийг дадал болгохын тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн.
Үүнийхээ үр дүнд өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн шилдэг, сүүлийн үеийн ISO 22000 стандартын 2018 оны шинэ хувилбарыг Монголд анх удаа Экспортын үйлдвэртээ бүрэн нэвтрүүлж чадлаа” гэсэн юм.
Монгол мал жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалд усны тунгалаг бэлчээрийн шимтэйг түүвэрлэн 500 гаруй нэр төрлийн ургамлаар тэжээгддэг учир мах нь дэлхийд хамгийн органикд тооцогддог.
Тиймээс гадаад дотоодын зах зээлд гарч Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг билээ.
Тэгвэл “Очирдагинас” компани анх 2017 онд хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг амжилттай хэрэгжүүлж салбартаа анхдагч болж байсан төдийгүй бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн юм.
Одоогоор тус компани БНХАУ болон БНСУ-руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.


“Очирдагинас ХХК Монголын бүтээгдэхүүнийг сонирхдог олон хэрэглэгчийн хэрэгцээг хангаж буй нь бахархууштай”
Очирдагинас ХХК-ийн нэвтрүүлсэн хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандарт нь Британийн Стандартын байгууллага (BSI)-ын баталгаажуулалттай.
Британийн Стандартын байгууллага (BSI)-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Б.Ундарлаа “Манай байгууллага дэлхийн ууган стандартын байгууллага. Тиймээс ч дэлхийн олон шилдэг байгууллага Британийн Стандартын байгууллага (BSI)-аас нэр хүндийн гэрчилгээ авах сонирхолтой байдаг.
Тухайлбал, Лондоны хөрөнгийн бирж дээр жагссан компаниудын 75 хувь нь BSI-ийн баталгаажуулалттай байдгийг дуулгахад таатай байна.
Энэхүү дэлхийд нэр хүндтэй стандартын гэрчилгээг Монгол Улсын хүнсний салбарт анх удаа “Очирдагинас” компани авсан. Энэ жил гэрчилгээгээ шинэчиллээ.
Тус компани өнөөдөр Монголын мах, махан бүтээгдэхүүнийг сонирхдог гаднын асар олон хэрэглэгчийн хэрэгцээг ханган ажиллаж байгаа нь бахархууштай.
Тэдний Экспортын үйлдвэртээ бүрэн нэвтрүүлээд буй ISO 22000 стандартын шинэ хувилбар нь хүнсний аюулгүй байдлын эрсдлийн менежмент талаас илүү үр дүнтэй байлгахад чиглэгдсэн гэдгээрээ онцлогтой.
Тиймээс хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээд зэргээр сахин, гарч болох бүх эрсдлээс урьдчилан сэргийлж, өндөр сахилга баттай ажилладаг олон улсын жишиг Монголын анхны экспортлогч үйлдвэр болж байгаад дахин баяр хүргэе” гэв.
2005 оны аравдугаар сараас хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн “Очирдагинас” компани анх Аянчин, Амин нутаг, Зочин, Элэгний нухаш гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв.
Тэд жил бүр бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж одоогоор 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд гарган ажиллаж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна